Ярилцлага - Nutag.mn

Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна
"Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулан Манжуур-Хайлаар чиглэлийн аялалд хамрагдсан багш нар буцах үедээ өөрсдөөс нь шалтгаалахгүй асуудлаас үүдэн хоёр хоног саатжээ. Энэ талаар тус аялалд явсан багшийн эгч Э.Батхишигтэй ярилцлаа.

-Аяллын компаниар зуучлуулсан хүмүүст ямар асуудал үүссэн талаар ярихгүй юу?

-Манай дүү ажлынхантайгаа “Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулж, Манжуур-Хайлаар чиглэлд явсан. Аялалд нь Дорноговийн 37 багш явсан юм билээ. Өнгөрсөн долоо хоногт буюу 16-нд хотод цуглараад явцгаасан. Хөтөлбөрийн дагуу 17-ноос эхлэн тав хоногийн хугацаанд аялал нь дууссан. Ингээд 22-нд наашаа гарна гэж ярьж байсан юм. Гэтэл “Хөгжилтэй аялал” компани буудал, хоолны мөнгөө өнөөх газарт нь төлөөгүй учраас “гаргахгүй” гэсэн асуудал үүссэн юм билээ. “Төлбөрөө төлсний дараа та нарыг явуулна” гэж хэлсэн гэсэн. Багш нарын хувьд аяллын мөнгөө 100 хувь төлсөн байгаа шүү дээ. Менежер эмэгтэй нь дөнгөж ажилд ороод л маргааш нь багш нартай явчихсан учраас “Би энэ асуудлыг мэдэхгүй” гэж хэлсэн гэсэн. Ингээд захирал нь ч утсаа авахгүй, буудалд нь хоёр хоног гарч чадахгүй байсаар өнөөдөр (өчигдөр) наашаа гарах шиг боллоо.

Учир нь цагдаа дуудсан юм билээ. Цагдаа нь “Энэ хүмүүст ямар ч буруу байхгүй. Хоёр байгууллагыг хооронд нь холбоод асуудлыг шийдүүлнэ. Энэ хүмүүсийг явуулах нь зүйтэй. Автобус бэлдэж өгөөд, та нарыг хил рүү явуулъя” гэж хэлсэн тухай ярьж байсан. Одоо бол утаснууд нь холбогдохгүй байна. Тэгэхээр наашаа гарсан байх гэж бодоод байна.

-Нэг хүний хэдэн төгрөг төлж явсан юм бол?

-Нэг хүний 490 мянган төгрөгийн тооцоогоо явахаасаа өмнө захирлынх нь данс руу хийгээд аялалдаа гарсан гэсэн. Тэндээ очоод авах ёстой үйлчилгээнүүдээ авсан юм билээ. Гэтэл буцаад явах болтол төлбөр, тооцооны асуудал үүсээд хоёр хоног саатсан. Гэхдээ хоёр хоног гэдэг багш нарын хувьд чухал шүү дээ. Манай дүү өөрөө математикийн багш, арванхоёрдугаар анги хариуцдаг. Ялангуяа элсэлтийн шалгалт хаяанд тулсан энэ үед хүүхдүүддээ давтлага өгөх ёстой байтал хоёр хоногоор хойшилчихлоо гэж надад ярьж байсан. Нэг хүний 490 мянган төгрөгөөр 37 хүн гэхээр нийт 18 сая төгрөгөөс “Хөгжилтэй аялал” компани өөрсдөө хэдийг нь авч, үйлчилгээ үзүүлсэн компани хэдийг авдаг нь тодорхой байдаг байх. Гэтэл ийм асуудал үүссэнд гайхаж байна.

-Хөх хотод мөн ийм асуудал үүссэн гэж сонслоо?

-Тийм гэсэн. “Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулж Хөх хот руу явсан 86 хүн тэндээ буудал ч байхгүй гудманд хоригдсон байгаа гэж сураг сонссон. Гэхдээ тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Энэ компани иргэдээс мөнгө авчихаад тухайн газартайгаа төлбөр, тооцоогоо дутуу хийдэг гэсэн хардлага бол төрж байна.

-Аялал зугаалгын улирал эхэлж байгаа энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс юу гэж хэлмээр байна вэ?

-”Хөгжилтэй аялал” компани маш их сурталчилгаа хийж, олон хүний итгэлийг хүлээсэн газар гэж ойлгож явсан. Гэтэл аяллын төлбөрөө бүрэн төлсөн хүмүүс харийн нутагт буудлын төлбөрийн асуудлаас болж хоёр хоног саатсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Ялангуяа багш нар амралтынхаа хугацааг ашиглаад хамт олноороо дурсамж бүтээе гэж явсан хүмүүс байгаа шүү дээ. Иргэдэд анхааруулж хэлэхэд, аяллын компаниудыг сайн судалж яваасай гэж хүсэх байна. Зөвхөн реклам сурталчилгаа, хямд үнэ харахаас гадна тухайн компанийн өмнөх үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, санал хүсэлтийг нягталж үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Мөн гэрээ байгуулж байгаа бол ямар үйлчилгээ үзүүлэх, ямар нөхцөлд хариуцлага хүлээх талаар сайн судлах хэрэгтэй. Ер нь аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг. Зуны гурван сард хамт олноороо төлөвлөж, гоё дурсамж бүтээх гээд явж байгаа хүмүүст ийм зүйл тохиолдвол онцгүй мэдрэмж төрөх нь ойлгомжтой.

-Цагдаад гомдол мэдүүлсэн байгаа юу?

-Тэр хэд өөрсдөө Дорноговь аймгийн цагдаад хандсан гэсэн. Мөн тэндхийн буюу Хятадын цагдаад хандсан гэсэн. Буудлаас гаргахгүй нэг хонолоо гэхээр нь би өчигдөр (уржигдар) оффис дээр нь очтол хүн байгаагүй. Лавлах утаснууд руу нь залгасан ч аваагүй. Фэйсбүүк хуудас руу нь хүртэл бичсэн. Ямар нэгэн хариу өгөөгүй. Тэндхийн цагдаа нь л “Буудлын төлбөр тооцооноос болж энэ хүмүүсийг барьцаалж болохгүй. Ноцтой асуудал. Энэ компанитай чинь бид учрыг нь олж өгнө” гээд “Галыг өөр дээрээ аваад” явуулсан шиг байна. Төлбөр тооцооны асуудал нь шийдэгдээгүй байгаа гэсэн үг.

Г.БАЛГАРМАА

Б.НЯМЦЭРЭН

ӨДРИЙН СОНИН

Б.Батзориг: Тролл хаягуудын зорилго нь төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг
Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой тролл хаягуудын талаар ярилцлаа.

-Нийтийн сүлжээнд хуурамч буюу тролл хаягуудаас үүдсэн асуудлууд шүүмжлэл дагуулдаг. Тролл хаягуудаас үүдсэн сөрөг үр дагаврын талаар ярихгүй юу?

-Хуурамч хаяг болон хуурамч “бот” хаяг гэж хоёр янз байдаг. “Бот” хаяг нь энгийн түвшинд бизнесийн байгууллагууд тодорхой платформууд дээр зөвшөөрөл аваад, нэг дор олон хаягийг хянах эрхийг олж аван тэндээ ёс зүй, хувь хүний нууцлалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл үүнийг буруугаар ашиглаад хуурамч “бот” хаягууд үүсгэдэг. Энэ нь бусдыг залилан мэхлэх, мөн нийгмийн уур амьсгалыг өөрчлөх, хуурамч мэдээлэл түгээх зорилготойгоор программуудыг ашигладаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тодорхой давтамжтайгаар, ижил цаг хугацаанд, ижил мессэжийг маш их хэмжээнд нийтэд түгээдэг. Тухайлбал, фэйсбүүк, телеграм хаягуудаар тодорхой давтамжтайгаар явдаг. Гэхдээ энэ нь программчлагдсан өгөгдлөөр давтамжтай явдаг. Үүнтэй холбоотой манайхаас маш олон иргэн зочид буудлаас баригдаад, их хэмжээний гар утсаар хуурамч мэдээлэл түгээдэг байсан нь илчлэгдсэн. Гадаад орноос манайд хяналт сул байдаг юм байна гээд оруулж ирж ажиллуулж байна гэсэн үг. Сүүлийн үед арай гайгүй болсон. Харин хуурамч хаяг нь программын дагуу биш, хувь хүн зориудаар хаяг нээгээд ажиллуулдаг. Улмаар хувийн өс хонзонгоо авах зорилгоор тодорхой хүн рүү, эсвэл байгууллага руу дайрдаг. Энэ тохиолдолд манайд хууль эрх зүйн орчин бүрдсэн. Залилан мэхлэх байдлаар бусдын хувийн мэдээллийг аваад ашиглавал хувь хүний нууцыг задалсан, мөн түүгээр нь далимдуулаад банкны карт руу нь ороод мөнгө авбал энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг болно. Үүнийг нь ашиглаад бусдыг айлган сүрдүүлээд байвал “Далайлган сүрдүүлэх” гэмт хэрэг болно. Эдгээр мэдээллээ ашиглаад олон хүнд төлбөр төлж, нийтэд түгээдэг гэсэн үг. Тролл хаягууд нь тухайн нөхцөл байдалд буюу үйл явдалтай уялдаатай байдаг. Тиймээс хуурамч хаягуудыг нийлүүлээд тролл хаяг болгоод ашиглаж байгаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн буюу мафийн шинжийг агуулдаг. Учир нь түүнийгээ орлогын эх үүсвэр болгож, байнга гэмт хэрэг үйлдэх замаар цалинждаг гэсэн үг. Энэ нь заавал ч үгүй том гэмт хэрэгтнүүд байх албагүй байдаг. Тухайлбал, Улсын дээд шүүгчийг томилох үеийн мэдээлэл явбал тухайн хүнийг томилуулах сонирхолтой хүмүүс байвал түүнийгээ ажиллуулж эхэлнэ гэсэн үг. Харин иргэдийн үзэл бодлоо солилцох талбар нь өөр. Нөгөө талдаа илт худал мэдээллийг зохион байгуулалттай түгээхээс үүнийг ялгах хэрэгтэй. Иргэд өөр өөрийнхөөрөө сэтгэдэг учраас тодорхой асуудал дээр нэгдсэн байр суурьтай хүмүүс олон байдаг. Тэр хүмүүс саналаа нэгтгээд, өөрийнхөө үзэл бодлоо нэгтгээд, дэмжээд явж байвал үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж болохгүй. Энэ бол цэвэр үзэл бодлоо илэрхийлж байгаа талбар. Харин олон нийтийн буюу массын хандлагыг өөрчлөх, улс төрийн тодорхой шийдвэрт нөлөөлөх зорилгоор бот программ ашиглуулах, эсвэл хуурамч хаягууд дээр тролл хаягууд үүсгэх бол гэмт хэрэг.

-Гадны улс орнууд тролл хаягуудтай хэрхэн тэмцдэг юм бол?

-Сүүлийн үед ганцхан Монголд биш, олон улсад хуурамч “бот” хаягтай яаж тэмцэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Фэйсбүүк, инстаграммд хуурамч хаягуудыг илрүүлэхэд асар их зардал гаргадаг. Тэгэхээр эрх зүйн орчинд яаж хязгаарлах вэ, 24 цаг хянадаг төрийн механизмаа яаж бүрдүүлэх, иргэдэд тэр хаягуудыг яаж таних вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг мэдээлэл маш ойрхон давтамжтай, адилхан агуулгатай, бүр цэг таслалгүй цацагдаад эхэлбэл энэ бол зохион байгуулалттай хуурамч мэдээлэл явж байна гэж хардаж болно. Гэхдээ энэхүү мэдээлэл зөв мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй.

Гэвч манайд тролл хаягуудаар дандаа буруу зорилгын үүднээс, эсвэл төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх зорилгоор ийм мэдээлэл цацаж байдаг. Хуурамч хаягийг олон улсад блоколдог юм билээ. Олон хүн блоклогдоод эхлэхээр ажиллаж чадахгүй болдог.

-Сөрөг үр дагавраас нь ярихгүй юу?

-Зорилгоосоо шалтгаална гэсэн үг. Бусдын хувийн мэдээллийг авах зорилготой “Үүн дээр “like” дараарай. Энэ мэдээлэл рүү ороорой” гээд цацаад тэр лүү нь оронгуут хувийн мэдээллийг нь маш хурдан татаад авчихдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүний бусдаас нууж явдаг зүйлийг нь олоод авчихдаг гэсэн үг. Дараа нь тэрийгээ ашиглаад дарамталдаг. Мөн төрийн шийдвэр тодорхой, судалгаа, шинжилгээ, олон түмний хэлэлцүүлэг дунд олон талын байр суурийг сонсож байгаад явах ёстой байтал хуурамч хаяг, “бот”-ууд нь хүмүүсийн оюун санаанд нөлөөлөөд эхэлдэг. “Худлаа үгийг мянга давтвал үнэн болдог” гэдэг шиг хүмүүс бодит байдлыг буруугаар ойлгоод авчихаар шийдвэрт нь нөлөөлдөг. Тэгэхээр шийдвэр нь буруу гардаг. Энэ нь төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тролл хаягуудын зорилго нь шунахай, өс хонзонгийн, эсвэл төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг. Мөн сонгуулийг будлиантуулах гэх мэт бүгд цаанаа гэмт хэргийн зорилготой. Тийм учраас манай тагнуул болон цагдаагийн байгууллага дээр кибер гэмт хэрэгтэй тэмцдэг нэгжүүд ажиллаад явж байгаа.

-Фэйсбүүк орчинд тролл хаягууд асар их байдаг?

-Твитер, Фэйсбүүкийг харахаар Твитер дээр байхгүй зүйл Фэйсбүүк дээр явж байдаг. Тэгэхээр олон нийт мэдээллийг зөв, буруу гэж ялгадаг боловсрол, сонгуулийн боловсрол, хүний эрхийн мэдрэмж, санхүүгийн боловсрол гэх зүйлүүдийг л оновчтой байдлаар хүргэх ёстой. Гэхдээ хүргэнэ гээд шоудаад, реклам цацаад байж болохгүй. Нэгэнт л цахим платформ дээр цацагдаж байгаа учраас тэр мэдээллээ хүмүүс ялгах л хэрэгтэй. Гэвч хүмүүс ялгахгүй хохироод байдаг. Энэ тохиолдолд хүмүүс хуулийн байгууллагад хандах ёстой. “Улс төрийн зорилготой, улс орны эрх ашгийг зөрчөөд байгаа энэ хаягуудыг шалгаач” гэвэл шалгаад манайх мэдээллүүдээ хаадаг. Гэхдээ хаалгах гэхээсээ илүү тэр хүнийг нь олж шийтгэхгүй бол дахиад байрлалаа солиод явдаг. Манай улс бусад орныг бодвол и-мэйл хаяг нээхэд чөлөөтэй байдаг. И-мэйл хаягийг л чөлөөтэй нээхээр тэрийгээ дагаад бүх платформууд нээгдчихдэг. Жишээлбэл, Солонгос улс ардчилсан улс, тэнд заавал иргэний бичиг баримтаар и-мэйл хаяг нээдэг. Иргэний бичиг баримтаараа и-мэйл хаяг нээчихсэн тохиолдолд бизнесийн байгууллага гэдгээ хэлбэл олон хаягийг удирдах эрхээ авчихдаг. Нөгөөх нь буруу зорилготой байдаг. Түүнчлэн нэг компанийг дампууруулах, улс орны шийдвэрийг өөрчлөх, эсвэл нэг хүнийг гутаан доромжлох агуулгатай. Харин хувь хүн өөрийн хаяг дээрээ янз бүрийн юм бичиж байвал тэр хүний үзэл бодол юм. Гэхдээ илт худал, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж болохгүй. Энэ хаягаараа бусдыг гүтгэвэл “тэнэг, дүүрцэн” хүн гэсэн үг. Тэгэхээр энэ хяналтыг л зохицуулаад өгчихдөг байх хэрэгтэй.

-Манайд тролл хаягаас болж шийтгүүлсэн тохиолдол байдаг юм болов уу?

-Манайд ингэж шийтгүүлсэн тохиолдол одоогоор би олж үзээгүй. Гэхдээ энэ нь цаанаа бизнес, хуурамч мэдээлэл түгээгээд, мөнгө хийгээд байдаг. Тэр хүний хувьд мөнгө аваад хийх нь эрсдэлгүй, ашигтай байна гэсэн үг. Үүнийг ашиггүй болгох нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа юм. “Намайг барихгүй юм чинь яадаг юм” гэвэл үйл ажиллагаа нь өргөжөөд л байна гэсэн үг. Энэ төрлийн хэргийг шалгаад, шүүхээр эцэслэчихсэн зүйлийг манай хуулийн байгууллагууд мэдээлэх ёстой.

Г.БАЛГАРМАА

С.УЧРАЛ

Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

-Та шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын өнөөгийн байдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Яагаад?

-Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан хяналттай, бие даасан байх ёстой. Гэвч практикт шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх улс төрийн болон институцийн хүчин зүйлс оролцож болзошгүй нөхцөл ажиглагдаж байна. Энэ нь эрх зүйн тогтолцооны суурь зарчим болох хууль дээдлэх, эрх тэгш, шударга байх зарчимд сөргөөр нөлөөлж, цаашлаад шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлж байна.

-Энэ нөлөө бодит амьдрал дээр яаж илэрч байна вэ?

-Харамсалтай нь хууль, хяналтын байгууллагуудыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх, шүүхээс эргэлзээтэй шийдвэр гаргах тохиолдлууд нэмэгдэж байна. Үүний улмаас иргэн, бизнес эрхлэгчид хэлмэгдэж байгаа нь нууц биш

-Та тодорхой жишээ дурдаж болох уу?

-Тодорхой жишээ гэвэл саяхан анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байдал. Уг хэрэгт Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт” компани болон Медипастай байгуулсан гэрээг улсад хохирол учруулсан гэж үзэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэвч уг асуудлыг зөвхөн эрүүгийн эрх зүйн хүрээнд бус, тухайн үеийн эдийн засгийн болон менежментийн шийдвэрийн агуулгаар хамтад нь үнэлэх шаардлагатай байсан.

-Гэтэл уг гэрээ үнэхээр хууль зөрчсөн байж болох уу?

-Баримтаас харахад эсрэгээрээ. Монгол Оросын хамтарсан Эрдэнэнт үйлдвэр нь 2015 онд олон жил ашиглалтгүй байсан Эрдэнэтийн овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар хоёр компанитай гэрээ байгуулахдаа, ашиглагч компанийн үйл ажиллагаанаас ямар нэг эрсдэл үүрэхгүй гэж үзэж, уг компанийн 34%-ийг эзэмшихээс татгалзаж, Иргэний хуулийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээгээр овоолго ашиглалтын төлбөрт бүтээгдэхүүний орлогоос төлбөр авах үүргээр сольсон.

Шүүх тухайн үеийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн шийдвэрээр “Ачит Ихт” ХХК-ийн 34%-иас татгалзаж, Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээг улсад хохирол учруулсан гэж дүгнэсэн.

Ачит Ихт ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан 2010 оны гэрээний дагуу 34% болон ТУЗ-ийн гишүүний суудлыг өгөх саналаа хүргүүлсэн боловч Эрдэнэт үйлвэрийн Ажлын хэсэг нь, үйлдвэрийг нь байгаль орчин, санхүү, үйл ажиллагаа болон технологийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэж, 34% эзэмшихээс татгалзаж, оронд нь ашиглалтын төлбөр авах гэрээг санал болгон байгуулсан байдаг. Гэтэл шүүх үүргээ биелүүлсэн талыг нь гэм хор учруулсан гэж үзэж буй нь тухайн үеийн хамтарсан үйлдвэрийн удирдлагын шийдвэр, түүний үндэслэл, улс орны эдийн засгийн байдал, үйлдвэрийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, үнэлэх шаардлагатай байсан.

-Тэгвэл яагаад асуудал үүссэн гэж?

-Гол маргаан нь тухайн шийдвэрийг “улсад хохирол учруулсан санаатай үйлдэл” гэж үзсэнд анхаарал хандуулж байна. Мөн ижил төрлийн, ижил агуулгатай гэрээнүүдийг харьцуулахад эрх зүйн зөрүүтэй үнэлгээ өгч байгаа нь хачирхалтай байна. Хамгийн сонирхолтой нь 2015 онд “Ачит Ихт”-тэй байгуулсан гэрээтэй яг адил нөхцөлтэй гэрээг “Зэс эрдэнийн хувь” компанитай мөн байгуулсан байдаг. Яг ижил нөхцөлтэй хоёр гэрээ байхад зөвхөн нэгийг нь “гэмт хэрэг” гэж үзсэн нь өөрөө асуулт дагуулж байна. Шударга бус явдал уу? Улс төрийн нөлөөлөл үү?

-Та “ижил гэрээнүүд” гэж юуг хэлж байна вэ?

-“Ачит Ихт” компанитай байгуулсан 2015 оны гэрээтэй ижил нөхцөл бүхий гэрээг “Зэс эрдэнийн хувь” компанитай мөн байгуулсан гэдгийг хэлээд байна. Аль алинд нь анхны хувь эзэмших нөхцөлийг өөрчилж, борлуулалтын орлогоос ашиглалтын төлбөр авах хэлбэрт шилжүүлсэн байдаг. Тухайн үед Эрдэнэтийн овоолгыг ашиглах нөхцлөөр хоёр компанитай ижил агуулгатай, 34% эзэмших асуудлаас татгалзаж, иргэний хуулийг үндэслэн ашиглалтын төлбөр төлөх гэрээ байгуулсан байхад зөвхөн нэг компанийг гэм хор учруулсан гэж буруутгаж, гэмт хэрэг гэж үзсэн нь Шударга бус бөгөөд үүний цаана улс төрийн нөлөө орсон биш биз гэсэн эргэлзээ төрүүлж байна.

-Энэ нь эрх зүйн хувьд ямар асуудал үүсгэж байна вэ?

-Эрүүгийн эрх зүйн гол зарчим бол хууль тэгш үйлчлэх явдал. Хэрэв ижил нөхцөлтэй үйлдэлд нэг тохиолдолд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нөгөөд нь хүлээлгэхгүй байгаа бол эрх зүйн хэрэглээний зөрүү үүсэж байна гэж үзэх үндэслэл бий. Энэ нь selective prosecution буюу сонгомол яллах эрсдэлийг бий болгодог.

-Өөрөөр хэлбэл, асуудал нь зөвхөн нэг хүний буруутай эсэхээс давсан гэсэн үг үү?

-Тийм. Асуудлын гол нь тухайн шийдвэрийг гаргасан институцийн процесс, хамтын шийдвэр гаргалт, мэргэжлийн дүгнэлтүүдийг хэрхэн үнэлж байгаа эсэхэд оршиж байна. Нэг албан тушаалтныг онцлон эрүүгийн хариуцлагад татахдаа ижил нөхцөл бүхий бусад шийдвэрүүдийг орхигдуулж болохгүй. Шүүх асуудлыг шийдэхдээ Монгол - Оросын хамтарсан үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр баталсан Дүрэм”-ийн дагуу хоёр талын харилцан зөвшилцсөний үндсэн дээр гарсан хамтын шийдвэрээр үйл ажиллагаа нь зохих журам, процессоор явагддаг  гэдгийг харгалзан үзээгүй нь ноцтой үр дагавар үүсгэх үндэслэлтэй.

-Ийм нөхцөлд ямар шийдвэр, хандлага илүү үндэслэлтэй вэ?

-Эрх зүйн хувьд гурван зарчим барих ёстой. Нэгд, баримтын иж бүрэн үнэлгээ – бүх төстэй гэрээ, хэлцлийг хамтад нь авч үзэх, хоёрт, хуулийн нэг мөр хэрэглээ – ижил нөхцөлд адил эрх зүйн үнэлгээ өгөх, гуравт, эрсдэлийн шинжилгээ – тухайн шийдвэрийг гаргах үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх.

-Та энэ хэргээр нийтэд юуг харуулж байна гэж дүгнэж байна вэ?

-Энэ кейс нь зөвхөн нэг компанийн асуудал биш. Харин шүүхийн хараат бус байдал, хууль тэгш үйлчлэх зарчим бодитой хэрэгжиж байгаа эсэхийг шалгах тест болж байна. Хэрэв ижил нөхцөлд өөр өөр хандлага хэрэглэвэл иргэдийн шүүхэд итгэх итгэл сулрах эрсдэлтэй.

-Цаашид ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Нэгдүгээрт, ижил төстэй бүх гэрээ, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд шалгах шаардлагатай. Хоёрдугаарт, эрүүгийн болон иргэний эрх зүйн заагийг тодорхой ялгах, эдийн засгийн шийдвэрийг заавал гэмт хэрэгт тооцох хандлагаас зайлсхийх хэрэгтэй. Гуравдугаарт, шүүхийн хараат бус байдлыг бодитоор хангах институцийн баталгааг бэхжүүлэх хэрэгтэй.

Н.БУЯНЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор 23 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Бид БНӨСУ-д Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багт Төлөвлөлтийн офицероор үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Энхийг дэмжих ажиллагаанд хэзээ явахаар шийдвэр гаргасан бэ?

-Миний бие 2024-2025 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн. Би 2024 он гаргаад өөртөө зорилго тавьсан. Мэргэжлийн цэргийн хүн юм чинь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж цэргийн ур чадвар, туршлага, дадлагаа ахиулах зорилго тээж, эхний сараасаа өөрийгөө ажиллагааны сонгон шалгаруулалтад бэлдсэн. Биеийн тамир, эрүүл мэнд, сэтгэл зүйгээ хангаж эхэлсэн. Тэгээд сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх бэлтгэлдээ гарсан даа.

-Үүрэг гүйцэтгэхээс өмнөх ажиллагааны бэлтгэл их чанга даваа гэж ярьдаг?

-Ер нь бол ажиллагааны өмнөх бэлтгэл дээр бид газар орон дээр гүйцэтгэх үүрэг гүйцэтгэлийнхээ бэлтгэлийг урьдчилан бүрэн хангаж байна гэсэн үг. Энэ бэлтгэл дээр цэргийн алба хаагчид өөрийн мэргэжлийн ур чадвараа чадваржуулж авдаг. Зэвсэгт хүчин байхгүй бол эх орон байхгүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй шууд холбоотой байдаг. Тийм ч учраас энэ салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч бид мэргэжлийн, мэргэшсэн байх учиртай. Тиймээс энэ бэлтгэл дээр хүн нэг бүр хичээдэг болов уу. Тухайлбал, Энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлийн үеэр 30 км-ийн маршийг 30 кг ачаа үүрч 3-4 удаа үйлддэг. Энэ нь цэргийн алба хаагчдын тэсвэр тэвчээр, сургалт бэлтгэлийг шалгасан амаргүй даваа байдаг. Энэ мэтээр бид ажиллагааны өмнөх бэлтгэлээ сайн хангаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болж бэлтгэгддэг.

-Тухайн газар оронд та бүхний гүйцэтгэх үүргийн талаар тодруулбал?

-НҮБ-ын мандатад заасан үүргүүд байдаг. Хамгийн гол үүрэг бол энгийн иргэдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, мөн НҮБ-ын ажилтнуудыг хамгаалах, эд хөрөнгийг хамгаалах, хүмүүнлэгийн ажлуудыг явахад дэмжлэг үзүүлэх гэсэн гол үүргүүдээ бид биелүүлдэг. Бидний өдөр тутмын үүрэг бол байнгын эргүүл цувааны үйл ажиллагааг явуулах юм. Ингэснээрээ орон нутгийн иргэд маань НҮБбиднийг хамгаалж байгаа юм байна. НҮБэнд байгаа юм байна гэсэн итгэл үнэмшлийг тэдэнд өгч байдаг

Алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн тогтворгүй байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэсэн.Үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор, мөн Батлан хамгаалахын сайд асан С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга тэргүүтэй ажлын хэсэг ажиллагааны газар оронд ирж, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж байсан.

-Танай цэргийн багийн ээлжин дээр зэвсэгт мөргөлдөөн болсон гэж сонссон?

-Тухайн оны 4,5 дугаар сар манай цэргийн багийнхны хувьд их ачаалалтай, бас хүнд гэж хэлж болох сарууд байсан. Тухайн нутаг оронд цагийн байдал тогтворгүй болсон. Монгол Улсын батальон нийт таван байрлалд бие даан үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг болох Абьемном сууринд Сүбээдэй түр ажиллагааны баазад үүрэг гүйцэтгэж буй манай бие бүрэлдэхүүний ойр орчимд хоёр аймгуудын хооронд малын хулгайнаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн 4 дүгээр сард гарч эхэлсэн. Энэ мөргөлдөөнөөс үүдэлтэй олон арван хүний амь эрсэдсэн. Иймээс орон нутгийн удирдлага, энгийн иргэд НҮБ руу хандаж, манай хариуцлагын бүс дэх алба хаагчдаас тусламж хүсч ирсэн. Мөргөлдөөн ойролцоогоор 10-аад хоног үргэлжилсэн. “Зэвсэгт мөргөлдөөн боллоо. Буун дуу гарлаа” гэсэн мэдээгээр манай Монбаттын захирагчийн шийдвэрээр штабын даргаар ахлуулсан хүч нэмэгдүүлсэн бүлгийг томилгоожуулж хүч нэмэгдүүлсэн. Юнити мужид болсон энэ зэвсэгт мөргөлдөөний үеэр хүч нэмэгдүүлж очсон бүлэг маань энгийн иргэдийг түр хамгаалах хэсэг буюу байрыг байгуулаад тэндээ 1500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч ажилласан. Энэ үед өмнөд хэсгийн удирдлага, орон нутгийн удирдлага, НҮБ-ын хүчний командлалын удирдлагатай байнгын холбоотой, байнгын үүрэг чиглэл авч ажиллаж байсан. Мөн давхар Монгол Улсынхаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ дээд удирдлагуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэдээллээ шуурхай хүргэж ажиллаж байсан.

-Энэ мөргөлдөөн малын хулгайнаас үүдэлтэй гэж байна. Энгийн иргэдийг бодохгүйгээр зэвсэгт мөргөлдөөн болж байна гэдэг нь харамсалтай юм?

-Энэ бол дотоодын зөрчил.Омог хоорондын зөрчил байсан. Абьемном суурингийн иргэд өөрийн газар нутагт малаа маллаад явж байхад нь Маяом аймгийн иргэд ирээд малыг нь эхлээд дээрэмдсэн байгаа юм. Дээрэмдүүлсэн хүүхдүүд буцаж гэртээ ирээд томчууддаа хэлсэн. Ингээд Маяом руу очоод ганц нэг хүнийг хороосон юм билээ. Тэгээд өс хонзонгийн сэдэлтэйгээр маргааш нь Абьемном руу дайраад замдаа тааралдсан юм бүхнийг нь сүйтгэж шатаагаад, хүмүүсийг буудаад зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн. Үүнээс үүдээд энэ суурин буцаад хөл дээрээ босоход урт хугацаа зарцуулсан байдаг. Бид тэнд тайван байдлыг хангаж ажилладаг байсан болохоор нутгийн удирдлагууд болон энгийн иргэд нь манай батальоныхныг хүндэлж найрсгаар хандаж талархал хэлдэг байсан. Би ч гэсэн цувааны хамгаалалтад явж байхад монгол цэргүүдийг хүндэлж байнга сайхан үгс хэлж байхыг сонсож явлаа. Монголчууд байгаа цагт их тайван, энх тайван байна гэж тэд итгэж найдаж явдаг хүмүүс. Тэр ч утгаараа тайван бус тогтворгүй цагийн байдал үүсэнгүүт хамгийн түрүүнд манай батальонд хандаж, энгийн иргэд аврал гуйгаад ирдэг. Тэр үед манай энхийг сахиулагчид түргэн шуурхай ажиллаж, соргогоор аливаад хандаж, энгийн иргэдийг аюулгүй байдалд хамгаалалтад авсан даа.

-Ийм зэвсэгт мөргөлдөөнүүд гэнэт болдог уу?

-Тийм. Энэ зэвсэгт мөргөлдөөн бол эртнээс төлөвлөсөн биш, малын хулгайнаас үүдэлтэй учраас гэнэт л үйл явдал нь өрнөж байгаа юм. Нэг өглөө босоод ирэхэд л ийм болсон. Бид бүх баазуудтайгаа 24 цагаар холбоотой байдаг.Тэндээсээ үүрэг гүйцэтгэлийн мэдээлэл, цагийн байдлын мэдээлэл тогтмол авч ажилладаг. Гэнэт л нэг өглөө Сүбээдэй баазаас “Энд ийм буун дуу гарлаа”, “Буудалцаан болж байна”, “Энгийн иргэд нүдэн дээр нэгнийгээ буудаад яваад байна” гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу секторын командлагчаас үүрэг аваад батальоны удирдлага шуурхай арга хэмжээ авч, чиглүүлээд хурдтайгаар бид ажилласан.

Тэнд ямар ч хамаагүй албан бус шалганууд байж байдаг. Тэр хүмүүс НҮБ-ын ажилтнууд, энгийн иргэдэд өс хонзонгоор халдах, довтлох орчин нөхцөлийг гаргах боломжтой байдаг. Ер нь тэнд нэг минут сонор сэрэмжээ алдаж болохгүй, байнгын л 360 хяналтан дотор үүргээ гүйцэтгэж байдаг. Хаанаас, хэзээ, хэн халдахыг эс мэднэ. Тиймээс маш эрсдэлтэй, хариуцлагатай албанд монгол цэргүүд үүрэг гүйцэтгэдэг. Бидний үүрэг гүйцэтгэх үед мөн 5 дугаар сард хойд Суданаас дүрвэгсэд олноор орж ирсэн үйл явдал болсон. Бид тэдний аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг одоо эргээд ярихад бас том ажил байсныг дурдмаар байна.

-Яагаад дотооддоо зөрчил, мөргөлдөөнүүд гараад байна вэ?

-Ер нь зөрчилдөөний шалтгаан гэх юм уу даа. Аль омог нь Засгийн газрын эрхийг гартаа барих вэ гэдгээс үүдэлтэй байдаг гэж хэлж болно. Үүнээс үүдэлтэйгээр удирдлага гартаа авах зорилгоор хоорондоо зөрчилдөж байгаа. Үүнээс гадна ядуу буурай орон, тэнд ямар ч хөгжил байхгүй, иргэд дотроо эв нэгдэлгүй зөрчилдөөд ирэх юм бол улс орон ямар амархан сүйрч болдгийг шууд харж болно. Тэгэхээр эндээс бид хоорондын эв нэгдэл гэдэг ямар чухал юм бэ гэдгийг хараад ойлгоно. Хоорондоо эв нэгдэлгүй, хөгжилгүй байдлаас болоод хоорондоо зөрчилдөж байгаа юм. Дээр нь өлсгөлөнд нэрвэгдсэн газар орон. Малын хулгай гэдэг бол хоолоо олж идэхийн төлөөх л тэмцэл. Иймэрхүү байдлаас болж тэнд зөрчил мөргөлдөөнүүд гарч байдаг.

-Энгийн иргэд нь чөлөөтэй буу зэвсэг бариад явж байдаг юм уу?

-Тэнд хууль бус зэвсгийн наймаа явагдаж байдаг. Хууль бусаар зэвсэг олж аваад өөрсдөө эзэмшдэг. Мөнгөтэй л бол хэн ч, хаанаас галт зэвсэг худалдаж авах боломжтой. Энэ нь нэг талаар хэвийн харагдах хэрнээ хууль бус. Орон нутгийн иргэд нь хаа ч явсан хүн болгон шахуу буутай явж байдаг. Бүр сургуулийн насны хүүхэд хүртэл автомат үүрчихсэн малаа хариулаад, эсвэл гудамжаар явж байдаг. Тэнд ямар үед гал нээх вэ, ямар нөхцөлд буугаа дүрмийн дагуу ашиглах вэ гэсэн мэдлэг огт байхгүй хэрнээ амиа хамгаалах үүднээс барьчихсан явж байдаг гэж хэлж болох юм. Тэдгээр хүмүүс НҮБ-ын алба хаагчид болон ер нь хэн ч бай өөдөөс нь гал нээх эрсдэл бий гэсэн үг. Ийм эрсдэлтэй газар оронд энхийг сахиулагчид өдөр тутамдаа үүрэг гүйцэтгэнэ.

-Засгийн газраас нь энэхүү байдал дээр хяналт тавьдаг юм болов уу?

-Биднийг үүрэг гүйцэтгэх үед буюу нөгөө зэвсэгт мөргөлдөөний дараагаар Засгийн газраас нь хууль бус зэвсэг эзэмшиж байгаа иргэдийг зэвсгээ хураалгах ажиллагааг эхлүүлсэн. Ерөнхийдөө гурван үе шатаар хураах ажиллагаа явагдсан. Эхнийх нь аймаг, сумдын иргэдийг сайн дураар өөрсдийн хүсэл сонирхлоор зэвсгээ хураалгах ажлыг эхлүүлсэн. Зэвсгээ хураалгаснаар ямар нэг зөрчил, мөргөлдөөн болохгүй. Та бүхний аюулгүй байдлыг хамгаална гэж ухуулж байсан. Дараа нь сектор, бүс нутгийн хэмжээнд явагдсан. Сайн дураар зэвсгээ хураалгахгүй бол хүчээр хураана гэсэн ажлыг явуулсан. Манай батальонаас энэ үйл ажиллагааны аюулгүй байдлыг бас хангаж ажиллаж байсан.

-Тэнд дээрх зөрчил, мөргөлдөөнийг олон бүлэглэлүүд гаргадаг уу?

-Өмнөд Суданд хоёр бүлэглэл байдаг л даа. Хоёр нам гэсэн үг. Хоёр нам хоорондоо өрсөлддөг.Энэ нь энхийн биш, зэвсэгт мөргөлдөөн байдлаар өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Хоёр намын тогтолцоо л өрсөлддөг. Хэн нь Засгийн газраа барих вэ, удирдах вэ гэдэг дээр үйл ажиллагаа явагддаг. Өөрсдийнх нь өрсөлдөөнд энгийн иргэд нэрвэгдэж үрэгдэж байдаг. Энэ бүхнээс хараад дүгнэхэд, хоорондоо эв нэгдэлгүй байхын хор уршгийг л энэ улс харуулж байгаа гэж бодож байна. Энэхүү улс 2001 онд тусгаар тогтнолоо зарласан хамгийн залуу улс. Байгалийн баялагтай ч улс орондоо ашиглаж чадаагүй, энгийн иргэд нь туйлдаж ядуурсан, өрөвдөлтэй улс орон. Зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэдийн гэдсийг хүүлээд орхисон зэрлэг балмад, нүд халтирам хэцүү дүр зургийг хүртэл хардаг. Монголд бид аюулгүй байдалдаа, цаг үеийн тогтворгүй байдалд санаа зовдоггүй. Харин амь амьдрал, ажил үйлс, ар гэр, хамт олон, өнөөдөр ба ирээдүйг төлөвлөж төсөөлж амар тайван амьдарч байна. Гэтэл зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаардаж байдаг. Ганц өдөр биш, нэг жилийн хугацаанд тэнд үүрэг гүйцэтгэж байна. Нэг жил гэдэг бол маш богино хугацаа хэрнээ урт, урт хэрнээ богино хугацаа байдаг юм билээ.

-Энхийн үйлсэд хамт зүтгэж байгаа цэргийн алба хаагчдаа хараад юу бодогддог байсан бэ?

-Манай улс 1996 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзлээ илэрхийлж байжээ. Ингээд 1999 онд Монгол Улсын Засгийн газар, НҮБ харилцан ойлголцлын бичгийг байгуулснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эрх зүйн үндэс тавигдсан юм билээ. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээр өнөөдөр бид энэ ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэх боломж гарсан гэсэн үг. Өнөөдөр Монголын энхийг сахиулагчид мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр болон ямар ч цагийн байдалд дасан зохицох чадвартай талаар НҮБ болон бусад үүрэг гүйцэтгэсэн дэлхийн цэргийнхний дунд яригдаж, үнэлэгдэж ирснээс харахад цэргийн алба хаагчдаараа бахархдаг. Жил бүр үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо явдаг батальонууд өмнөх жилүүдийнхээ амжилтуудыг бататгаж, чадварлаг үүргээ гүйцэтгэж байгааг харах сайхан байдаг.

Б.Нандинцэцэг

ӨДРИЙН СОНИН

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч Д.Дэнсмааг урьж ярилцлаа.

-Увс аймгийн иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хэр түгээмэл байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд манай тасгийн хяналтад 700 гаруй хүн байдаг. Үүнээс 500 орчим нь оюуны хомсдолын оноштой бол үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа тогтоолгосон иргэд юм.

Сүүлийн үед нойрны эмгэгтэй болон архаг ядаргаатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн зан төрхийн өөрчлөлттэй, аутизмын оноштой хүүхдүүдийн тоо өсөж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 40 гаруй хүүхэд аутизмаар оношлогдож, хяналтад хамрагдсан. Манай тасагт үндсэндээ насанд хүрсэн хүмүүс хэвтэн эмчлүүлдэг бөгөөд хүүхдийн сэтгэцийн тасаг байхгүй. Тиймээс ийм оноштой хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчлэх эсвэл Улаанбаатар хот руу шилжүүлэн эмчлүүлдэг.

-Танай тасгийн орчин нөхцөл, ачаалал ямар түвшинд байна вэ?

-Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг 10 ортой. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ачаалал их, дараалал, хүлээгдэл тогтмол үүсдэг. Тус тасагт хоёр их эмч, таван сувилагч, нэг асрагч, нэг харуул ажилладаг.

Одоогоор нэг их эмч жирэмсний амралттай байгаа тул үндсэн эмчилгээ, үйлчилгээний ажлыг нэг эмч дангаараа хариуцан ажиллаж байна.

Орчин нөхцөл, тохижилт хангалтгүй байгаагаас өвчтөнүүдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ бүрэн хэмжээнд хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсонтой холбоотойгоор тасгийн орчныг сайжруулах, өрөө тасалгааг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ярилцаж байна.

-Сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн амьдралдаа дөрвөн зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлагатай. Тодруулбал, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцаа холбоо, мөн амьдралын утга учир буюу зорилго чиглэл гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл юм. Эдгээрийг зөв зохистой тэнцвэржүүлж чадвал сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

Харин эрүүл мэнд алдагдвал бусад бүх зүйлд сөргөөр нөлөөлдөг. Мөн амьдралын утга учиргүй болсон хүн архи, мөрийтэй тоглоом зэрэг сөрөг зуршилд автах эрсдэл нэмэгддэг.

Нөгөөтээгүүр, нийгмийн оролцоо, харилцаа холбоо сулрах үед хүн өөрийгөө болон бусдыг ойлгох, таньж мэдэх чадвар буурдаг. Иймээс эдгээр дөрвөн хүчин зүйлийг тэнцвэртэй хадгалснаар хүний амьдрал илүү тогтвортой, утга учиртай болдог. Мөн сүүлийн үед бүх насны иргэдийн дунд дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд дэлгэцийн хэрэглээгээ хянаж, цагийн хязгаартай, зохистой байдлаар ашиглах шаардлагатай.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

О.Санчирбал: Эрүүгийн хуульд өөрчлөлт орсноор авлигын хэрэгт оногдуулах ял эрс хүндэрсэн
2022 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ялын бодлого хэрхэн өөрчлөгдсөн талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч О.Санчирбалтай ярицллаа.

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой ялын бодлого чангарсан гэж яригдаад байгаа. Ялангуяа авлига албан тушаалын хэрэг дээр нэлээд чангарсан нь саяхан шийдэгдсэн Л.Б-ийн хэрэгт 13 жилийн ял оноосноос харагдаж байх шиг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийг талаар яриагаа эхлэхийн өмнө энэ яригдаад байгаа жишээн дээр тулгуурлаж тайлбарлавал илүү дөхөм болов уу?

-Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн.

Энэ цаг хугацаанаас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад өмнөх хуулийн зохицуулалт үйлчлэхгүй, чангатгасан зохицуулалт үйлчилнэ гэж ойлгож болно. Таны асуусан хэргийн тухайд улс төрд нөлөө бүхий бүхий этгээд үйлдсэн гэх онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байсан гэж шүүхийн шийтгэх тогтоолоос ойлгогдсон. Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай болсон хэрэг. Өөр нэг хэрэгт давхар зүйлчлэгдсэн байсан. Тэр хэрэгт нь нэг жилийн хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жилээр тогтоосон гэж ойлгогдож байгаа.

-Дээрх олон жилийн ял оноосон асуудал нь авлига албан тушаалын хэргийг өмнө нь бүлэглэн гэж авч үздэггүй байсантай холбоотой юу?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр буюу хоёр ба түүнээс дээш этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдлийг хамтын хүчин чармайлтаар, санаа зорилгоо нэгтгэж үйлдэх хэлбэр байдаг. Аливаа гэмт хэргийг бүлэглэн, хамтарч үйлдэх нь тухайн гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг нэмэгдүүлдэг талтай байдаг тул ямагт ганцаараа үйлдсэн гэмт хэргээс хүнд ял оногдуулдаг. Энэ зохицуулалт өмнө нь ч байсан, одоо ч Эрүүгийн хуульд байгаа. Зөвхөн авлигын хэрэгт ч гэлтгүй бүх төрлийн хэргийг бүлэглэн үйлдвэл ял хүндрүүлж оногдуулдаг. Харин өмнө дурдсан авлигын гэмт хэргийн тухайд авч үзвэл тэр төрлийн хэрэгт оногдуулах ялын хэмжээг Эрүүгийн хуульд 2022 онд оруулсан өөрчлөлтөөр нэмэгдүүлж хуульчилсантай шууд холбоотой.

-Авлига албан тушаалын хэргийн ялыг нэмэгдүүлснээс гадна Эрүүгийн хуульд онцлох ямар өөрчлөлт орсон бэ?

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш олон нэмэлт, өөрчлөлт ороод байгаа. Аливаа хууль нийгмийн харилцаа хөгжих, шинэ төрлийн харилцаа үүсэх, түүнийг хуульчлах, хууль бус үйлдлийг хязгаарлах шаардлагын үүднээс байнга өөрчлөгдөж байдаг. Таны тусгайлан сонирхоод байгаа 2022 онд орсон өөрчлөлтөөр авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй талаарх өөрчлөлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх нөхцлүүд дээр нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэхээр нэмэлт оруулсан. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны тавдугаар сард мөрийтэй тоглоом зохион байгуулах, төлбөрт тааварт бооцоот тоглоом зохион байгуулах, мөн энэ төрлийн үйлдэлд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой үйлдлүүдийг Эрүүгийн хуульд нэмж оруулсан. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирч байгаа хохирлын хэмжээ, нийгмийн хор аюул зэрэгт төрийн зүгээс онцгой анхаарах шаардлага үүссэн гэсэн үг. Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээг дагасан зөрчил, гэмт хэрэг ихээхэн үйлдэгдэх болсон байна. Үүнээс улбаалан Кибер аюулгүй байдал, Эдийн засгийн гэмт хэрэг, тэр дундаа Виртуал хөрөнгөтэй холбоотой үйлдлүүдийг эрүүжүүлэн шийдвэрлэх болсон. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр нийгмээ дагаад хууль бус үйлдэлтэй тэмцэх төрийн бодлого, цаашлаад иргэдийн өмчлөх эрх, хил дамнасан хууль бус гүйлгээ гэх мэт олон сөрөг үр дагаврууд байх тул Эрүүгийн хуульд нэмэлт орсон гэж үзэж болно.

-Энэ өөрчлөлт хэзээ орсныг ч үнэндээ олон нийт төдийлөн мэдээгүй анхаараагүй байх шиг. Нөгөө талаар иргэдэд хуулийг сурталчлан таниулах ажил хэр үр дүнтэй хийгдэж байна вэ?

-Шинээр гарч буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах ажил нь төрийн бүх шатны байгууллагуудын үүрэг. Иргэн бүр нийгмийн харилцаанд орж байгаагийн хувьд өөрийн үйлдэлдээ хянамгай хандаж, холбогдох хууль тогтоомжийг судлах, хуульчаас зөвөлгөө авах зэргээр эрсдлээс урьдчилан сэргийлэх ёстой. Хуулийг мэдэхгүй байх нь түүнийг аливаа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй. Хөрөнгө, эд зүйлс хэзээ ч амар хялбар аргаар бий болохгүй. Зарим хүмүүс илбэ шидийн юм шиг нэг л кноп дараад мөнгөтэй болно гэх сэтгэхүйтэй болж. Ийм буруу хандлага сэтгэлгээ нь иргэд гэмт хэргийн хохирогч болох эсхүл хэрэгт холбогдуулж, өндөр ялаар шийтгэгдэх эрсдэлийг бий болгож байдаг тул аливаа үйлдэлдээ туйлын хянуур, хэрсүү байх хэрэгтэй. Мэдээж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг нийт иргэдэд сурталчлан таниулах, ойлгуулна гэдэг боломжгүй. Харин та өөрийн эрхэлж байгаа ажил, бизнесийн үйл ажиллагаатайгаа холбоотой эрсдэлийг нарийн тооцох, өөрийн үйл ажиллагаанд шууд холбогдох хууль тогтоомжийг судлах, эсвэл мэргэшсэн хуульчид хандах, зөвлөгөө авч эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

-Юуны өмнө энэ асуултаараа аливаа гэмт хэргийг зөвтгөх гээгүй гэдгээ онцлон тодотгоё. Гэхдээ нэгэнт ялын бодлого чангарсан л бол Эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд өмнөхөөс илүү хүнд ялаар шийтгүүлнэ гэсэн үг үү. Дээр яригдсан 2022 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөс хойш үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг болгон ингэж хүнд шийтгүүлнэ гэж ойлгож болох уу?

-Хууль буцаан хэрэглэх гэдэг ойлголт Эрүүгийн эрх зүйд байдаг. Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна. Таны сонирхоод байгаа Эрүүгийн хуульд 2022 онд орсон өөрчлөлтөөр ялыг багасгаагүй, харин нэмэгдүүлсэн тул тухайн өөрчлөлт орсоноос хойш үйлдэгдсэн хэргүүдэд оногдуулах ял өндөр л оногдуулна. Гэхдээ ямар шинжээрээ хэргийн зүйлчлэл хүндэрч байгааг зайлшгүй харгалзана. Тухайн хэргийн хувьд улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарахгүй байсан бол сая шүүхээс оногдуулснаас цөөн жилээр шийтгүүлэх хууль зүйн боломж байсан гэж дүгнэхээр байгаа.

-Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нэмэгдсэн талаарх мэдээлэл, иргэдэд энэ талаар ойлголт өгөх ажил хэр явагдсан бэ?

-Албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг эрс нэмэгдүүлсэн талаар Нийтийн албанд ажиллагсадын хүрээнд хангалттай таниулах ажиллагаа хийгдсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч их мэдээлэгдсэн. Албан тушаалын гэмт хэргүүд нь зөвхөн санаатай үйлдэгддэг, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлддэг. Ийм учраас нийгмийн хор аюул ихтэйд тооцогддог, ял шийтгэл нь чанга байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7818)

Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм
Улсын Их хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.

-Чуулганы завсарлагааны үеэр таны хувьд ямар ажил амжуулав?

-Өнгөрсөн нэг жилийн хувьд би боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа эрэмбэлээд хамгийн нэгдүгээрт анхдагч суурь хэрэгцээ болсон норм стандартын дагуу баригдсан сургуулийн хүртээмж гэж гаргасан. Үүнийхээ дагуу судалгаа хийж явсаар байгаад төсөв, Сангийн яаман дээр 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барихаар тусгуулсан. Ирэх 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөнд орчихсон. Эдгээрийг нэг ангидаа 50, 60 хүүхэдтэй, даац нь хэд дахин нэмэгдчихсэн сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулахын тулд барих юм. Хотод 84, орон нутагт 24 сургууль баригдана. Орон нутагт ч гэсэн даац нь маш их хэтэрсэн сургуулиуд байна. Энэ бол шинээр барих л асуудал яригдаж байгаа. Түүнээс биш өмнө нь төсөвт суусан, өргөтгөл зэрэг бол биш. Харин энэ удаагийн чуулганы завсарлагаанаар ингэж даац хэтэрсэн сургуулиудаас тавыг нь сонгоод бодит нөхцөл байдалтай нь танилцлаа. Баянзүрхийн 14, Хан-Уулын 34, Сүхбаатарын хоёрдугаар сургуулиар очсон. Даац нь хэд дахин нэмэгдчихсэн, багш нарынхаа өрөө, өлгүүр байх газраа анги танхим болгочихсон.

Зарим нь ойролцоох байрны подваль хүртэл түрээсэлж хичээлээ явуулж байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг дэх 65 дугаар сургууль гэж бий. Түүний хажууд хоёр ч сургууль шинээр баригдсан байгаа юм. Үүнээс өмнө ачаалал нь мөн хэтэрчихсэн байсан. Хоёр сургууль баригдсанаар ачаалал маш сайн буурч, багш, сурагчдын сурлагын амжилт, чанар дээшилсэн байна. Мөн Эрдэнэт, Булганы багш нартай уулзаж, ажлын орчин нөхцөл, нийгмийн асуудал, цалингийн нэмэгдэл гээд олон зүйлээр ярилцаж, “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотой хөрөнгө оруулалтуудын талаарх мэдээллийг өгч ажиллалаа.

-Шинээр барих сургууль, цэцэрлэгийн төсөв санхүүг хэрхэн шийдэж байгаа вэ. Мөн эдгээрт шаардлагатай дулаан, эрчим хүчний хангамжийг тооцсон уу?

-Дулаан хангамж, эрчим хүчийг бид тооцохгүй. Хүүхдийн эрх зөрчигдөөд, чанартай боловсрол авч чадахгүй байгаа л асуудал. Нэг ангид 40-өөс дээш хүүхэд сурч байгаа тохиолдолд ямар ч чанартай сургалтын тухай ярих боломжгүй. Тийм болохоор төр өөрөө төрийн өмчит сургуулиудын үүсгэн байгуулагч учраас үүргээ хүлээж энэ бүхнээ барьж байгуулах ёстой. Нийслэл өөрөө зөвшөөрч, ерөнхий төлөвлөгөөгөөрөө барилга барих зөвшөөрөл өгч байна гэдэг чинь энэ бүхнийг тооцсон л байгаа шүү дээ. Хамгийн гол асуудал нь Улаанбаатар хотод газар л байгаа юм. Энэ жил Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Үүгээр 41 төсөл хөтөлбөр буюу 32 сургууль, есөн цэцэрлэгийн барилга барих юм. Үүнд нь бид саналаа өгөөд явж байгаа. Мөн нийслэлээс нийтдээ 33 байршилд газар чөлөөлөлт хийсэн байна.

-Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд Боловсролын сайд ажлаа өгөхөө мэдэгдчихлээ. Маргааш/өнөөдөр/ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм шиг байна. Ер нь сүүлийн жилүүдэд хамгийн их сайдын нүүр үзэж байгаа нь боловсролын салбар байх. Олон сайд сольж байгаа энэ асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Сайд гэдэг чинь тухайн салбарын бодлогыг тодорхойлж, барьж байгаа хүн шүү дээ. Гэтэл байнга солигдоод байхаар залгамж чанар нь алдагдаад, зарим ажил нь зогсоод, тухайн салбар унадаг юм байна л даа. Уг нь боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм. Харамсалтай нь эхнээсээ улстөржилт ихтэй байчихав уу л гэж харж байна. Тэрийгээ дийлсэнгүй, нөгөө талаас сайдын манлайлал зэрэг нь жаахан дутав уу гэж бодож байгаа. Цалин нэмүүлэх ажил хаялт гээд өнгөрсөн хугацаанд нэлээд амаргүй л байх шиг боллоо. Гэвч би өнөөдөр сайн байсан, муу байлаа гэж хэлж мэдэхгүй байна. Чадахаасаа чадахгүй хүртлээ л хийгээд үзэж байна уу гэж харж байсан. Дараагийн сайд нь боловсролын салбарыг бодсон, туршлагатай, улстөржихгүй хүн байгаасай. Түүнээс биш улстөржөөд бидний ярьж байгаа шинээр барих сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг үүнийг хийхгүй ээ гээд л тас цохиод унавал нэмэргүй. Мөн бидэнд зөвхөн барилгаас гадна багшийн хомсдол гэж бас нэг том асуудал бий. Одоо 5000 багшийн дутагдалтай гэдэг ч нэмээд 14 мянган багш бидэнд хэрэгтэй. Тиймээс энэ талын бодлогын зүйлүүд ч энд яригдаж байгаа. Мэдээж аль нэг сайдаа солих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Харин шинээр тавигдаж байгаа хүнд нь миний хувьд чуулганы хуралдаан дээр захиж хэлэх зүйлүүдээ хэлнэ гэж төлөвлөж байна.

-Сүүлийн үед сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа дээрэлхэлт гэдэг зүйл нийгэмд шуугиан тарьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ нь боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг мөн үү. Үүнийг хэрхэн засаж залруулах ёстой вэ?

-Өнөөдөр/өчигдөр/ Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж, би оролцсон. Байнгын хороон дээр энэ асуудлыг тал талаас нь ярилаа. Энэхүү зөвхөн энэ жил гарч ирээд байгаа зүйл биш. Олон жил ужгирчихсан зүйл. Тийм байтал үүн дээр арга хэмжээ авч, цогц бодлого явуулаагүй өдий хүрсэн нь харамсалтай. Миний хувьд үүн дээр хэд хэдэн санал хэлдэг юм. Нэгдүгээрт, анги дүүргэлт их, даац хэтрээд байгаа чинь үүний гол шалтгаан. Адаглаад хувийн орой зай алга болоод ирэхээр шахцалдах, элдэв үнэр үнэртлээ, бүдүүн тарган байна гэдгээс эхлээд хүүхдүүдийн дунд маргаан үүсч эхэлдэг. Тэр нь даамжирсаар нэгнийгээ дээрэлхэх, хүний санаанд оромгүй зүйл болдог. Биед нь ил шарх сорви үүсч байж, эмнэлэгт очиж л мэдэгдэж байна шүү дээ. Хүүхдүүдийн 33 хувь нь багш нартаа итгэдэггүй гэсэн тоог салбар яамнаас хэлж байна лээ. Үүнийг яаж байхгүй болгож өөрчлөх вэ гэхээр хүүхдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж, цагийг зүй зохистой ашиглаж сургах хэрэгтэй. Одоо чинь дараагийн ээлж орж ирлээ гээд сургуулиас нь бараг хөөгөөд л гаргаж байгаа. Энэ чинь эргээд илүү их цаг завтай болгоод байна. Мөн сургуулийн соёл гэж зүйл бий. Өглөө орж ирэхэд нь мэндэлдэг, нэгэндээ тусалдаг, адаглаад шатаар өгсөж уруудахдаа баруун, зүүн гараа бариад явчихдаг зэрэг байдлыг хэвшүүлэх хэрэгтэй. Үзэл суртлын юм шиг хэрнээ үүнийг хэвшүүлчих юм бол тэр дээрэлхэлт гэдэг зүйл байхгүй болно. Нөгөө талаас багш нарыг ч хуваарилж байгаад хүүхдүүдтэй нь ажиллуулах хэрэгтэй. Нэг багш сургуулийн бүх хүүхдэд шаардлага тавих биш, 10 дугаар ангийн багш нар нийлээд зөвхөн тэр хүүхдүүдтэйгээ тулж ажиллавал хүмүүжил, сурлага, эрүүл мэнд тал дээр нь илүү ахиц гарна. Эргээд тэр багш нараа удирдлага, сэтгэл зүйч нь арга зүйгээр хангадаг байх нь чухал. Тэр ч бүү хэл сургуулийн удирдлага, сэтгэл зүйчдийг нь ч мэргэжлийн холбоодоор дамжуулаад арга зүйд сургадаг байх ёстой.

-Дээрэлхсэн хүүхдийг хувийн хэрэгт нь бичээд Их, дээд сургуульд оруулахгүй байх ёстой гэсэн зүйл яригдах юм. Үүн дээр юу хэлэх вэ?

-Дээрэлхэлт гарахаас нь өмнө сэргийлж л ажиллах ёстой. Түүнээс биш гарсных нь дараа хууль шүү гээд, нийгмээр цоллоод яваад байх нь тийм ч зохимжтой арга хэмжээ биш. Яг нарийндаа гадагшаа сургуульд явъя гэвэл Монгол дахь тэр хувийн хэрэгт бичсэн зүйл огт хамаагүй шүү дээ. Ер нь хүүхдүүдэд ингэж болохгүй гэдгийг л ухамсарт нь суулгаж өгөх ажлыг сургуулиуд хийх хэрэгтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

ӨДРИЙН СОНИН

Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. Энэ үетэй зэрэгцэн Онцгой байдлын байгууллагын өнгөрсөн 2025 оны шилдэг алба хаагчдын төлөөлөл Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны автомашины жолооч, ахлах ахлагч Жаргайн Батсайханыг nematimes булан онцолж байна. Тэрээр Онцгой байдлын байгууллагын 2025 оны “Шилдэг жолооч”-оор шалгарсан юм.
-Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрж, өссөн. Долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Онцгой байдлын байгууллагад 2007 оноос хойш өнөөг хүртэл 19 дэх жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа тухайн үеийн аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр эхлүүлж,  2011 онд Эрэн хайх, аврах салбарт аврагч-жолооч холбоочин, 2013 оноос хойш тус газрын шуурхай албаны жолоочоор томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
-Үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаа, ажлын онцлог, албан үүргийн хэрэгжилтийг хангаж, албаны үүрэг зорилт, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх үйл ажиллагаанд идэвх санаачлага гарган ажилласныг минь үнэлж “Шилдэг жолооч”-оор шалгарсандаа талархал дүүрэн байна. Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог.

-Ажиллах хугацаандаа аймгийн болоод бүсийн хэмжээний нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллахын зэрэгцээ гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2008, 2013 онд Тайшир сумын нутаг “Гэгээн нуур”-нд осолдсон 7 иргэн,  2011 онд Хөхморьт сумын “Гүн нуур”-д  осолдсон нэг иргэн,  2014 онд Есөнбулаг сумын  “Дөт”-ийн даваанд цасанд боогдсон 24 иргэн, 2014 онд Цогт сумын “Ээж хайрхан” уулын тогоонд осолдсон 2 иргэний амь насыг авран  хамгаалж, 2017 онд болсон Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдын цогцсыг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.
-Мөн 2023 онд өвөлжилт хүндэрсний улмаас Есөнбулаг, Жаргалан, Баян-Уул Тонхил, Бугат, Цогт сумын нутаг дэвсгэрт хаагдсан 280 км замыг нээх ажиллагаа болон Засгийн газрын 449, 479 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн 413.8 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн 8 сумын малчдад хүргэх ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн 2024 оны Дэлгэр, Чандмань, Халиун, Бигэр сумдад сэг зэмийг устгах, халдваргүйтгэлийн арга хэмжээнд аюулгүй байдлыг ханган ажилласан. Харин өнгөрөгч 2025 онд албан томилолтоор 22 удаа үүрэг гүйцэтгэж, 28.000 гаруй км замыг туулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Мөн Тайшир сумын Завхан гол дагуу 60 гаруй удаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 15.580 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажилласан байна.

-Говь-Алтай аймаг нь говь, хангай, тал, уулс гээд Монголын бүх бүс нутгийг багтаасан цорын ганц аймаг гэдгээрээ онцлогтой. Аймгийн хэмжээнд цасан болон шороон шуурга, зуд, үер, газар хөдлөлт, мал, амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн осол зонхилон тохиолддог. Өнгөрсөн 2025 онд гэхэд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 68  удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 19 хүний амь нас, 610.5 сая эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
-Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд давчуу орчинд ажиллах сэтгэл зүйн өрөөг тоноглож,  голомтод үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хангах дадлага, сургалт хийх орчныг бүрдүүлсэн. Дуудлагын дагуу алба хаагчдаа тухайн газар, оронд шуурхай, аюулгүй хүргэх ажлыг зохион байгуулдаг нь миний ажлын онцлог. Мөн автомашин, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангадаг онцлогтой. Үүрэг гүйцэтгэх дуудлага, албан томилолтоос хамаараад “хөлөглөх” тээврийн хэрэгслүүдийн зориулалт өөр, өөр байдаг. Алба, ажлын онцлогоо дагаад 21 аймгийн 40 гаруй сумаар хоёр удаа тойрсон байна.

-Манайх ам бүл  тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Аялах дуртай. Шинэ хүмүүстэй уулзах, найз нөхөдтэй болох, өөр газрын соёл, амьдралын хэв маягийг судалдаг гээд олон талын мэдлэг, мэдээллийг өгдөг. Мөн ууланд алхах хоббитой. Алтай таван богдод, Ховд аймгийн Мөст сумын Мөнх хайхран, Говь-Алтай аймгийн Сутай хайрханд авиралт хийж байсан. Цаг баримталдаг байх, үнэн шударга байхыг эрхэмлэдэг. Энэ ташрамд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, хамт олондоо болон мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. Тэрбээр энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хүн юм.

–Газар хөдлөлт, ган гачиг, үер ус, цас зуд, салхи шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүн төрөлхтөн гамшигт үзэгдэл гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Гамшиг гэдэг зургаахан үсэгтэй энэ үгэнд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд нөлөөлж, улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой бүхэл бүтэн хөгжлийн үе шатыг өөрчлөх маш том агуулга оршиж байдаг. Учруулж буй хохирол нь улс орнуудыг он удаан жилээр хөгжлийг нь сааруулах, маш олон хүний амь насыг авч одох аюултай. Гамшгийн ямар нэгэн аюул тохиолдоод, түүний улмаас ихээхэн хэмжээний хохирол учрах, дараа нь учирсан хохирлыг арилгахад нийгэм, эдийн засгийн чадавх хүрэлцэх нөхцлөөр гол төлөв тодорхойлогдож байдаг юм. Манай улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшиг гэсэн нэр томъёог хуульчлан оруулж өгсөн. Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал амьтан олноороо хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс орон болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг гамшиг гэнэ гээд тодорхойлчихсон байгаа. Эндээс харахад, гамшиг ямар хэмжээний хохирол дагуулах боломжтой нь тодорхой байна. Бидний хувьд гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулахын тулд урьдаас хэрхэн тосож бэлдэх вэ, цаашид тохиолдох магадлал хэр вэ гэдэг дээр голчлон анхаарлаа хандуулж гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байна.

-Эхлээд гамшгийн эрсдэлээ үнэлэн тогтооно гэсэн үг үү. Гэхдээ эрсдэлээ яаж тодорхойлдог юм бол?

-Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх гэдэг нь гамшгийн эрсдэлийн үнэлгээнээс эхэлнэ. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ гэсэн бүтэн бүлэг 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хуульд шинэчилсэн найруулгаар орсон нь эрх зүйн хувьд том өөрчлөлт авчирсан. Өмнөх хуульд ганцхан заалт байсан юм. Тэгэхээр гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж байж цаашдын төлөв байдлаа тогтооно. Магадгүй, ирээдүйд ийм эрсдэл учирч болзошгүй гэдгийг тодорхойлох, тодорхойлсон эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах нь бидний үүрэг юм. Гамшгийн улмаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг гамшгийн эрсдэл гэж үзнэ. Эрсдэлийг аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын харилцан хамаарлаар тодорхойлж болно. Ямар төрлийн аюул тохиолдох, аюулд хэн, юу өртөх, мөн өртөж буй элементүүд хэр эмзэг байх вэ, тухайлбал эмзэг гэдэгт хамгийн түрүүнд өртөж амь насаа алдах магадлалтай хүн ам, эсвэл шатаж, дэлбэрэх магадлалтай ямар объект, усанд автаж болзошгүй барилга байгууламж гэх мэт, тэгээд үүнтэй тэмцэх чадавх ямар байна вэ гэдэг хэмжээсээр эрсдэлийг тодорхойлж байгаа юм.

-Өвөл хөдөө, орон нутагт ихэвчлэн зуд турхан, хот суурин газарт угаартах  эрсдэл бий. Дээрээс нь гал түймэр, газ дэлбэрэх гэдэг ч юм уу бидний өмнө нь сайн мэддэггүй байсан эрсдэлүүд бий болчихлоо?

-Аюулыг байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой хэмээн хоёр том бүлэг болгон ангилан үздэг. Байгалийн аюул нь дотроо геологи, биологи, ус, цаг уурын гаралтай, сансрын гаралтай (сансарт байгаа биет буух, солир унах, агаар мандлын ионжсон салхи), хүрээлэн буй орчны гаралтай гэж хуваагдана. Монгол Улсын хувьд жилийн дөрвөн улиралд дөрвөн өөр, эрс тэс байгалийн гаралтай аюулт үзэгдлүүд тохиолдож байна. Өвлийн улиралд гэхэд өвөлжилт хүндэрч зуд, мөн хүчтэй цасан салхи, шуурга, хэт хүйтрэлтийн аюул тохиолдож байна. Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс ихээхэн хэмжээгээр өртөж байгаагийн нэгэн илрэл нь сүүлийн 80 гаруй жилийн байдлаар буюу 1940 оноос хойш агаарын хэм дунджаар 2.50С орчмоор дулаараад байна гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Дэлхийн дунджаас Монгол Улсын дундаж агаарын хэмийн өсөлт маш их байна гэсэн үг. Зөвхөн агаарын хэмийг авч үзэхэд л ийм нөлөө гарч ирж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хавартаа хүчтэй салхи шуурга ихтэй, шар усны үер, хуурайшилтаас шалтгаалан ой, хээрийн гал түймрийн давтамж өндөр байна. Зундаа ган, мөн гэнэтийн аадар бороо үер, аянга, намартаа ой хээрийн түймэр гээд эрс тэс дөрвөн улиралд өөр өөр гамшгийн аюулт үзэгдэл тохиолдож, үүнээс үүсэх хохирлын хэмжээ буурахгүй байна. Объектын гал түймэр, газ дэлбэрэх, уул уурхайд нуранги үүсэх зэрэг хүний үйл ажиллагаа, үйлдвэрлэл технологийн горим зөрчигдөх ослууд гарсаар байна.

-Эдгээр гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эсвэл гамшиг гэдэг зүйл чинь эрсдэлээс урдьчилан сэргийлэх ямар ч боломжгүй, гэнэт дайраад өнгөрдөг юм уу?

-Монголчууд өнө удаан жил нутагтаа суурьшсан, жилийн дөрвөн улиралдаа дасан зохицож амьдарч ирсэн уламжлалтай. Гэтэл одоогийн орж ирж байгаа уур амьсгалын өөрчлөлт нь маш хурдацтайгаар Монгол Улсад явагдаж байгаа нь малчдад дасан зохицох хугацаа өгөхгүй байгаа юм. Зудын гамшиг 12 жилийн мөчлөгтэй гэж монголчууд ойлгож ирсэн ч зөвхөн 2010 оноос хойш 6-7 өвөл нөхцөл байдал хүндэрч зудын түвшинд хүрсэн байх жишээтэй. Энэ болгонд хурдан хугацаанд дасан зохицож, мал сүргээ хамгаалах, өөрийнхөө ахуй амьдралаа зохицуулах асуудал гарч ирж байгаа.  Хамгийн сүүлийн зуд 2023-2024 онд болсон. Тэр нь төмөр зуд /шилэн ч гэж ярьдаг/ буюу сүүлийн 50 жилд ороогүй их цастай байсан. Зарим газраа хоёр метр зузаантай цас орсон шүү дээ. Бид зудын гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой.

-Энэ өвөл ямар байх бол. Өвөлжилт хүндрэхээс хэрхэн урьдчилан сэргийлбэл зохилтой вэ?

-Өвөлжилт хүндрэх эсэх нь цаснаас гадна зунаасаа хамаардаг. Энэ жил зуншлага зарим нутгаар  нэлээд тааруу, гантай байлаа. Тиймээс энэ өвлийг яаж давах вэ гэдэг нь бидний чадавхаас хамаарна. Өвс тэжээлээ хэр бэлдэж авсан бэ, дараа нь хүчит тэжээлээ хэр бэлтгэсэн бэ, борог өвс идэж амжихгүй, бэлчээрт гарч чадахгүй байх хугацаанд малаа яаж маллах вэ, мал мах бэлтгэх гээд өвлийг өнтэй давах нь улс, орон нутаг, малчдын бэлтгэлээс ихээхэн хамаарах асуудал юм. Жил бүр УЦУОШХ-ээс өвлийн төлөв байдлыг гаргадаг. Иймээс энэ судалгаан дээрээ суурилаад тухайн нутаг нутгийн үнэлгээ өөр гарч ирнэ. Ерөнхийдөө өвөлжилт хүндрэхээс өмнө эрт сэрэмжлүүлж арга хэмжээ авах нь санхүү, хөрөнгө оруулалттай зайлшгүй холбоотой асуудал юм. Өвөлжилт хүндрэхээс өмнө зарцуулсан зардал зудын гамшгийн үед үүсэж болзошгүй хохирлыг бодитой бууруулна гэж бид үздэг. Зудын нөхцөл байдлыг 2030, 2050 он хүртэл ямар байх вэ гэдэг таамаглал, судалгааг эрдэмтэд хийчихсэн байдаг. Энэхүү судалгаагаар 2020-2022 оны суурь үзүүлэлтээр зудын маш их эрсдэлд байх газар нутгийн хэмжээ 0.5 хувийг эзэлж байна. Тэгтэл 2030 он гэхэд энэ хувь 3.9, 2050 он гэхэд 17.4 хувьд хүрч магадгүй гэсэн тооцоолол гарсан. Өөрчлөлтийн хувь ийм өндөр байгаа.

-Яах вэ, өнөө маргаашдаа болж байгаа ч алс хэтийн төлөв бол тийм ч сайн сайхан харагдахгүй л байна?

-Энэ чигээрээ ингээд үргэлжлэх юм бол нөхцөл байдал тийм ч сайхан харагдахгүй байгаа. Онцгой байдлын байгууллагын зудын эрсдэлийг бууруулах салбар дундын зохицуулалтыг хангах, хор уршгийг арилгах ажиллагааг зохицуулах үүрэг хүлээн ажиллаж байна. Зуд гэдэг нь зөвхөн малчдын ч асуудал биш шүү дээ. Хот суурин газарт ч хамаатай асуудал. Учир нь малаа алдаж, амьжиргаанаасаа салсан малчид амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд хот, суурин газрыг л бараадах нүүдэл нэмэгдэнэ. 2009-2010 оны зудын дараа хот, суурин газар руу ирэх хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимтэй өссөн. Тэд хотод ирээд дахиад шинэ эрсдэлтэй нүүр тулдаг. Ихэнх нь захын гэр хорооллын бүсээр суурьшсан. Төлөвлөгдөөгүй газарт буюу үер усны ам, тог цахилгаангүй газар бууж байна. Тэгэхээр зуд бол зөвхөн хөдөө, орон нутгийн асуудал биш юм. Тэр ч байтугай яаж ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах вэ гээд бүр цогцоор нь авч үзэх ёстой асуудал юм. Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг яаж бууруулах вэ гэдэг чинь бодлогын маш том асуудал.

-Монголчуудын ахуй амьдралд жин дарахуйц нөлөө үзүүлдэг гамшиг нь мэдээж зуд. Гэхдээ хамгийн эрсдэлтэй ямар гамшиг тохиолдож болзошгүй вэ?

-Монгол Улсад тохиолдож болзошгүй гамшгийн аюулыг бид ерөнхийд нь эрэмбэлж үзсэн. Түгээмэл тохиолдох 10 гамшгийн аюулыг сонгож, Монгол Улсын газар нутгийн хэмжээнд аюулын өртөх байдлаар авч үзвэл газар хөдлөлтийн аюул (500 жилийн эргэн тохиох магадлалаар) хамгийн эхэнд эрэмблэгдэж байна. Дараа нь хохирол багатай ч тохиолдох магадлалаараа аянга орж байна. Тэгээд ган, зуд гээд үргэлжилнэ. Газар хөдлөлтийн аюул бүр хэдэн зуун жилийн дараа тохиолдох холын мөчлөгтэй хэр нь түүнээс учрах хор хөнөөл маш ихтэй. Өнөөдөр хүн төрөлхтөн газөр хөдлөлтийн тохиолдлыг урьдчилан тааварлаж чадахгүй хэвээр байна. Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд гэхэд л 1905 оноос хойш Монгол Улсад найман магнитудаас дээш дөрөв, долоон магнитудаас дээш 20 орчим томоохон газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь он, сар, өдөртэйгөө, хаана болсон гээд бүр байрлалтайгаа байгаа. Ийм болзошгүй гамшгийн үед тэсэж үлдэх үү, үгүй юу гэдэг тухай л ярина шүү дээ. Тиймээс энэ аюул бидний дэргэд байна. Газар хөдлөлт хэдхэн секундэнд сэгсрээд өнгөрдөг. Тэрхүү 20, 30-хан секунд хэдэн мянган хүний амь насыг авч одох вэ, хэр хэмжээний хохирол учруулах вэ гэдэг нь л хамгийн том асуудал юм. Газар хөдлөлтийн хагарал байна гэдэг нь тэр нутагт энэ аюул тохиолдох магадлал өндөр шүү л гэсэн дохиог илэрхийлж байгаа юм л даа.

-Монголд газар хөдөлдөггүй, ер нь хөдлөхгүй байх гэсэн ойлголт ихэнх хүнд байдаг юм билээ?

-Онцгой байдлын ерөнхий газарт 3.5 магнитутаас дээш газар хөдлөлтийн  мэдээлэл ООГХ-ээс ирдэг. Газар хөдлөлтийг мэдрэх төхөөрөмжид 3.9 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдвэл олон нийтэд амжиж анхааруулах дохио дамжуулах журамтай. Зарим хүн “Би сая чичирхийлэл мэдэрлээ. Яагаад дохиолол дуугарсангүй вэ” гээд асуугаад байдаг. Тэгэхээр чичирхийлэл бүрийг дохиолол дамжуулдаггүй байх нь. Гамшгаас хамгаалах хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулах чухал ч  барилга, дэд бүтцийн норм, хэм хэмжээ, стандартыг сайжруулах, мөрдүүлэх иргэд, олон нийтийг чадавхжуулах нь хамгаас чухал асуудал болоод байна. Бид эхлээд яаж энэ аюулыг зөвөөр ойлгох вэ. Монголчуудын “Бид газар хөдөлдөггүй, амгалан тайван газар нутагт амьдардаг” гэсэн ойлголт чинь өөрөө буруу. Нийтээрээ нэг тийм сэтгэхүйтэй яваад байдаг байсан нь одоо өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд тохиолдсон дөрвөн том газар хөдлөлтөд 10 гаруй хүн амь насаа алдсан. Тухайн үед бид тархай бутархай, сийрэг амьдардаг байсан учраас бага хохирол амссан. Гэтэл 1950-иад оноос Монгол Улсад үйлдвэржилт явагдаад хот, суурин газар тэлж, хүн ам олноороо нэг дор суурьших болсон. Өнөөдөр статистикийн мэдээгээр Монгол Улсын хүн амын 71.1 хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Тиймээс тухайн үед хөдөө, хээр тохиолдсон аюул өнөөдөр хот, суурин газарт тохиолдвол гамшиг болно. Улаанбаатар хотод нийт хүн амын 49 хувь нь амьдарч байгаа. Улаанбаатар хот орчимд 5-6 газар хөдлөлтийн хагарал байна, Гүнж, Эмээлтийн том хагаралуудтай. Үүн дээр сүүлд нэмэгдсэн нэг хагарал бий. ЖАЙКА-тай хамтран хийсэн эрдэмтдийн судалгаагаар Улаанбаатар хот дундуураа хуваагдсан хагаралтай байна гэсэн. Үүгээрээ юуг хэлэх вэ гэвэл бид газар хөдлөлтийн аюулаас сэргийлж барилга, дэд бүтцийн норм, стандартыг мөрдүүлэх, хот төлөвлөлт, газар ашиглалтаа оновчтой хуваарилах, иргэд олон нийтийг  өөрийгөө болон бусдыг аврах арга ажиллагаанд сургахыг чухалчилж жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гаригийг газар хөдлөлтийн аюулыг таниулах, пүрэв гаригийг дохиогоор ажиллах өдөр болгосон. Энэ мэтчилэнгээр гамшигтай холбоотой нэмэлт мэдээллийг ОБЕГ-ын цахим хуудсаар хүлээн авахад хүн бүрд нээлттэй байдаг.

эх сурвалж: zanadia.mn

Б.Иса: Өсвөр насны хүүхдүүд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байгаа
Гэмт хэрэг, Зөрчил шалгах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Исатай ярилцлаа.

-Энэ оны байдлаар орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт ямархуу үзүүлэлттэй байна?

-Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар улирлын байдлаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 124.380 бүртгэгдсэн. Үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 80.608 буюу 65 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 70.331 буюу 87.3 хувь нь нийслэлд, 10.277 буюу 12.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 661 буюу 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.

-Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь ямар арга, хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?

-Бусдын орон байрнаас эд зүйл хулгайлсан гэмт хэргийг иргэд ихэвчлэн орон байрны хулгай хэмээн ярьдаг шүү дээ. Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг ялангуяа бусдын орон байрнаас эд зүйл хулгайлсан үйлдлийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, эсвэл энэ төрлийн гэмт хэргийг хүн байнга амьдардаг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол гэж тодотгож өгсөн. Орон байр гэх ойлголтыг илүү ойлгомжтой байдлаар хуульчилж өгсөн гэсэн үг. Харин энэ төрлийн гэмт хэрэг нь орон нутгаас илүү нийслэлд ихээр үйлдэгддэг. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийн үйлдлийг тусгайлан зохицуулсан байдаг. Гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ эхлээд тухайн объектоо урьдчилан маш сайн судалдаг. Өөрөөр хэлбэл, тухайн объект буюу айл, агуулах, сав, тусгайлан хамгаалсан байр нь хэдээс хэдэн цагийн хооронд хүнгүй, харуул хамгаалалтгүй байдаг. Ойр орчимд нь хяналтын камер, бусад хяналт байгаа эсэхийг явж судлаад гэмт хэргээ үйлддэг. Зарим хүн энэ төрлийн гэмт хэргийг шөнийн цагаар үйлдэгддэг гэж боддог. Гэтэл судалгаагаар өдрийн цагаар илүү их үйлдэгддэг болох нь тогтоогдсон.

Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ихэвчлэн вакум цонхыг нь түлхэж орох, эсвэл түлхүүр тааруулдаг газартай хамтрах, нэвтрэх боломжтой хэсгийг эвдэлж ороод бусдын эд хөрөнгийг хулгайлдаг. Тоо мэдээлэл, дүн шинжилгээнээс харахад, гэр хороолол, зуслангийн бүсийн орон байранд үйлдэгдсэн хулгайлах гэмт хэрэг нь орон сууцны орчимд үйлдэгдсэн гэмт хэргээс их бүртгэгддэг. Үүний шалтгаан нь орон сууцны ойр орчим хараа хяналт сайн байдагтай холбоотой. Харин гэр хороолол, зуслангийн бүсэд хараа хяналт сул байдаг. Орон нутгийн хэмжээнд иргэд цаг үе, улирлын нөхцөл байдалтай холбогдуулан өвөлжөөнөөс хаваржаа, зуслан руу нүүдэг. Тиймээс эзэнгүй орхигдсон орон байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдол бий.

-Гэмт этгээдүүд ихэвчлэн ямар эд зүйл хулгайлдаг вэ?

-Ихэвчлэн зөөвөрлөхөд хялбар, овор хэмжээ багатай эд зүйлсийг хулгайлах нь түгээмэл. Үүнд бэлэн мөнгө, мөнгөн аяга, алт мөнгөн эдлэл, гар утас, нөүтбүүк зэрэг шууд худалдан борлуулах боломж өндөртэй эд зүйлс багтдаг. Өөрөөр хэлбэл, онцгой, содон тэмдэглэгээ багатай, зах зээлд амархан зарагдах эд зүйлсийг сонгон хулгайлдаг. Түүнчлэн гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж, нэг байршлаас нөгөө байршил руу шилжих буюу аймаг, сум дамжин бүлэг зохион байгуулалтайгаар хулгайн гэмт хэрэг үйлддэг. Мөн хулгайн эд зүйлээ худалдан, борлуулах зорилгоор бусадтай үгсэн тохиролцох зэрэг олон аргыг ашиглаж байна.

-Иргэдийн хувьд гэмт этгээдүүдэд ямар нэгэн байдлаар сэдэл өгч байна уу?

-Зарим тохиолдолд гэмт этгээдүүдэд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгч байна. Ер нь орон байрны хулгайн гэмт хэргийн гол шалтгаан нөхцөл нь иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хараа хяналтгүй, хариуцлагагүй, хамгаалалтгүй байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдэх магадлалыг нэмэгдүүлдэг сул талтай. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байгаа. Үүний гол шалтгаан нь эрх зүйн мэдлэг дутмаг, насны онцлогоос шалтгаалан бусдын нөлөөнд амархан автдагтай холбоотой. Мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд дахин гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байна. Үүний зэрэгцээ тогтмол ажил орлогогүй, архины хамааралтай иргэд ч энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг гэдэг нь статистик мэдээллээс тодорхой харагдаж байна. Нэмж хэлэхэд, орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 26–35 насны иргэд байдаг.

-Та иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Энэ жилийн хувьд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Тор” зэрэг арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд зохион байгуулсан. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар буурч, илрүүлэлт 3.7 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Түүнчлэн урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг цахим орчинд болон биет байдлаар тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас хүргэж байгаа мэдээ, мэдээллийг иргэд, олон нийт бас хүлээн авч, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх аргыг хамтдаа хэрэгжүүлж буй тохиолдол ч бий гэдгийг хэлмээр байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн орон байр, эд хөрөнгөндөө тавих хараа хяналтаа сайжруулах нь хамгийн чухал юм. Эд хөрөнгөө хайрлах, хамгаалах нь таны үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээрээ иргэд учирч болох эрсдлээс эд хөрөнгөө хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг хэлмээр байна.

А.Даваадулам

ӨДРИЙН СОНИН