Онцлох - Nutag.mn

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ
Өвөр Монгол ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй бөгөөд Хятадын эрчим хүч, стратегийн чухал нөөцтэй юм. “Хятадын Үндэсний эрчим хүч, стратегийн чухал нөөцийн бааз байгуулах” стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Өвөр Монгол ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн шинэ үе шатны ажлыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тархай бутархай нөөцүүдийг нэгтгэн зохион байгуулж, нөөцийг хэмнэлттэй, цогц, үр ашигтай ашиглах түвшнийг тасралтгүй дээшлүүлж байна.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол ашигт малтмалын олборлолт, ашиглалтыг экологийн орчны хамгаалалттай уялдуулан, уул уурхайн салбарын ногоон, нүүрстөрөгч багатай шилжилтийг эрчимтэй ахиулж байна. Ашигт малтмал ашиглах эрхийг нэгтгэх, ногоон уурхай байгуулах, нөөцийг эргэлтэд оруулан дахин ашиглах зэрэг арга хэмжээнд тулгуурлан, ашигт малтмалын нөөцийг зөвхөн олборлон борлуулахаас илүүтэйгээр үйлдвэрлэлийн бүх үе шатанд үнэ цэнийг нь нэмэгдүүлэн ашиглах чиглэлд шилжүүлж байна. Ийнхүү байгалийн баялгийн хосгүй давуу талаа эдийн засгийн тогтвортой өсөлт, өндөр чансаатай хөгжлийн давуу тал болгон үе шаттайгаар хувиргаж байна.

Олон талын хамтын хүчээр хайгуулын ажлыг ахиулж, баялгийн гүн боловсруулалтыг хөгжүүлнэ. Өвөр Монгол Бүх Хятадын ашигт малтмалын нөөцийн төлөвлөлтийг удирдлага болгон, ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулахдаа “Төв засгийн газрын чиглүүлэг, орон нутгийн дэмжлэг, нийгмийн олон талын оролцоо” бүхий санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлжээ. Төрийн болон нийгмийн олон талын хүчийг нэгтгэн ажилласны үр дүнд нүүрс, төмрийн хүдэр, лити, зэс, алт зэрэг нөөцийн давуу талтай болон хомсдолтой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ихээхэн нэмэгдсэн байна. Тухайлбал, нүүрсний нөөц бараг 20 тэрбум тонн, төмрийн хүдрийн нөөц 1.2 тэрбум тонн, хайлуур жоншны нөөц 300 сая тонноор тус тус нэмэгджээ. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр Хятад улсын эрчим хүч болон стратегийн чухал нөөцийн аюулгүй байдлын баталгааг улам бэхжүүлж байна.

Геологийн нөхцөл улам бүр нарийн төвөгтэй болж, ашигт малтмалын шинэ орд илрүүлэхэд тулгарч буй хүндрэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Өвөр Монгол хиймэл оюун ухааны технологийг ашиглан, Өвөр Монгол орон олон жилийн турш хуримтлуулсан геологи хайгуулын 2,000 гаруй тайлангийн мэдээллийг нэгтгэж, Хөлөнбуйр, Хянган зэрэг зургаан томоохон бүсийн геологийн мэдээллийг иж бүрэн стандартчилсан байна. Үүний үндсэн дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны ашигт малтмалын нөөцийн их өгөгдөлд суурилсан мэдлэгийн граф болон хайгуулын ухаалаг таамаглалын том загварыг бүтээжээ. Олон эх сурвалжаас цуглуулсан өгөгдлийг хиймэл оюун ухаанаар шинжлэн, нэгтгэснээр ашигт малтмалын орд илрүүлэх боломжийг ухаалгаар таамаглаж, хайгуулын нарийвчлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг бууруулж байна. Ийнхүү уламжлалт гар ажиллагаанд тулгуурласан хайгуулын аргаас өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг таамаглалын арга руу шилжиж байна.

Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монгол олборлосон баялгийг орон нутагтаа боловсруулж, гүнзгий боловсруулалтын түвшнийг дээшлүүлэхийг дэмжиж байна. Мөн “олборлолт, баяжуулалт, металлургийн боловсруулалт, эцсийн боловсруулалт” -ыг нэгтгэсэн уул уурхайн групп болон аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлж, “ашигт малтмалын орд бүхий бүс нутаг”-ыг “эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх бааз” болгон өргөжүүлж байна.

Улаанхад хотын зэс, хар тугалга, цайр, цагаан тугалга зэрэг өнгөт металлын нөөц Хятад улсын хэмжээнд тэргүүлэх байранд ордог бөгөөд уул уурхай болон холбогдох салбаруудын үйлдвэрлэлийн нийт өртөг 100 тэрбум юаниас давжээ. Улаанхадын Бэйбү мөнгө, хар тугалга, цайр, зэсийн олон металлын бааз, Бугатын Баян-Овоогийн төмөр, газрын ховор элемент, алтны бааз, Баяннуурын зэс, хар тугалга, цайрын олон металлын бааз зэрэг эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх хэд хэдэн бааз Өвөр Монголд бүрэлдэн тогтож, баялгийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулан, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлж байна. 2025 онд Өвөр Монголын томоохон хэмжээний аж үйлдвэрийн дотор, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оныхтой харьцуулахад 5.0 хувь, металл бус эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7 хувь, хар металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 6.7 хувь, өнгөт металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 7.7 хувиар тус тус өсжээ. Ашигт малтмалыг гүнзгий боловсруулж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний бүх шатны хөгжлийг эрчимжүүлэх замаар Өвөр Монгол ашигт малтмалын нөөцийг өндөр үр ашигтай, чанартай ашиглан хөгжүүлэх ажлыг ахиулж байна.

Тархай бутархай нөөцийг нэгтгэж, хэмнэлттэй, цогц ашиглалтыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбар дахь жижиг, олон тооны, тархай бутархай уурхайн асуудлыг шийдвэрлэхийн тулд Өвөр Монгол нүүрсний бус уурхайнуудыг хамруулан “нэг хэсгийг нэгтгэн өөрчлөн зохион байгуулах, нэг хэсгийг хааж татан буулгах, нэг хэсгийг шинэчлэн сайжруулах” арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байна.

Статистик мэдээллээс үзэхэд, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын нүүрсний бус уурхайнуудын тоо 298-аас 187 болж цөөрсөн бөгөөд 47 жижиг уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Өвөр Монгол 2030 он гэхэд орон нутгийн хэмжээнд дунд болон том хэмжээний нүүрсний бус уурхайнуудын эзлэх хувийг 50 хувиас дээш хүргэхийг зорьж байна. Ингэснээр уул уурхайн нөөцийг олборлон ашиглах үйл ажиллагааг үндсэндээ томоохон цар хүрээтэй, төвлөрсөн, ухаалаг, ногоон хөгжлийн загварт шилжүүлэх юм.

Нүүрсний бус уурхайнуудыг нэгтгэхийн зэрэгцээ Өвөр Монгол нүүрсний уурхайн бүсүүдийг нэгтгэн цогцоор нь ашиглах ажлыг мөн эрчимтэй урагшлуулж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол нүүрсний олборлолтын байршил, бүтцийг цаашид оновчтой болгож, эрчим хүч, баялгийн бааз, Налиньсилийн уурхай, Хэйшань уурхай, Налиньхэ уурхайн бүсэд стратегийн ашигт малтмалын нөөц болон цогцолбор нүүрсний уурхайн эрхийг түлхүү олгоно. Үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд одоо байгаа нүүрсний уурхайн ашиглалтын явцад үлдсэн захын болон завсрын хэсгүүдийн нөөцийг үе шаттайгаар ашиглалтад оруулна.

Ногоон уурхай байгуулж, уул уурхайн салбарын чанартай хөгжлийг ахиулна. Өвөр Монголын Өөртөө Засах Орон ногоон уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг цаашид бэхжүүлэх тухай мэдэгдэл”, “Өөртөө засах орны ногоон уурхайн бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бүрдүүлэх тухай мэдэгдэл”, “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих бодлогын хэд хэдэн арга хэмжээ” зэрэг бодлогын баримт бичгийг дараалан батлан гаргажээ. Үүний хүрээнд ногоон уурхай байгуулахад шаардагдах газрын зардлыг бууруулах, өндөр технологийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон уурхайн онцлогт тохирсон зээлийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, Өвөр Монголд ногоон уурхайн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд бат бөх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Үүний зэрэгцээ “Өвөр Монголын Өөртөө Засах Орны ногоон уурхайн бүтээн байгуулалтын үнэлгээний үзүүлэлт”-ийг боловсруулж, нүүрс, металл бус ашигт малтмал, алт зэрэг салбарыг хамарсан орон нутгийн 9 стандартыг батлан гаргаснаар ногоон уурхайн бүтээн байгуулалтыг стандартын дагуу хэрэгжүүлэх техникийн үндэс суурийг бэхжүүлжээ. Өвөр Монголын “ногоон” уурхайн бүтээн байгуулалтын агуулга өргөжиж, технологийн инновацын үр дүнд бий болсон ногоон үйлдвэрлэлийн салбарыг хамрах болжээ.

“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын хэмжээнд олборлолт явуулж буй уурхайнуудын экологийн нөхөн сэргээлт, засварлан сайжруулах ажлыг нийт 1,100 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд хийж гүйцэтгэжээ. Ингэснээр жил бүрийн нөхөн сэргээлтийн талбай нь уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн талбайн хэмжээнээс давсан байна. Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд нийт 442 ногоон уурхай байгуулагдсаны 73 нь Хятад улсын түвшний ногоон уурхай юм. Энэ үзүүлэлтээрээ Өвөр Монгол Хятад улсдаа тэргүүлэх байруудын нэгт багтаж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол томоохон уурхайнуудын 90 хувь, дунд хэмжээний уурхайнуудын 80 хувийг ногоон уурхайн стандартад нийцүүлэх зорилт тавьжээ.

Редактор : Х.АРВИНТАЛ

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийг хөнгөвчлөх зохицуулалт хийхээр болсон. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалангаас тодрууллаа.

-Сүүлийн үед иргэдийн хэрэглээний зээл өндөр байгаа талаар их ярих болсон. Үүнээс шалтгаалан зээлээ эргэн төлөх чадваргүй болох, улмаар зээлийн дарамтад орох эрсдэл нэмэгдэж байна. Энэ асуудалд Төв банкнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд Мөнгөний бодлогын хороо хуралдаж, макро зохистой бодлогын шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын хороо жилд хоёр удаа хуралдаж, макро зохистой бодлогын асуудлыг хэлэлцдэг. Энэ үеэр банкны салбарт хуримтлагдаж буй эрсдэлүүд болон цаашид эдгээр эрсдэл нэмэгдэх эсэхэд үнэлгээ хийдэг. Энэ удаагийн хурлаар голлон хэлэлцсэн асуудал нь хэрэглээний зээл байлаа. Сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн өсөлт нэлээд өндөр байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар өсөлт нь 5.2 хувь болж буурсан. Тухайлбал, 2023, 2024 онд жилд 40 гаруй хувиар өсөж байсан хэрэглээний зээлийн өсөлт саарсан нь Монголбанкнаас хэрэгжүүлсэн өр, орлогын харьцааны зохицуулалттай холбоотой.

-Өр, орлогын харьцааны хязгаарлалтыг ямар үндэслэлээр, ямар нөхцөлд тогтоодог вэ?

-Мөнгөний бодлогын хороо энэ оны нэгдүгээр сард өр, орлогын харьцааны хязгаарыг 45 хувь болгож бууруулсан. Тухайлбал, өр, орлогын харьцаа 45 хувь байна гэдэг нь иргэн зээл авахдаа сарын зээлийн төлбөрөө нийт орлогынхоо 45 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн үг.  Ингэснээр үлдсэн 55 хувь нь иргэн, өрхийн амьжиргааны үндсэн зардалд зориулагдах боломжтой. Одоогийн нөхцөлд 45 хувийг зохистой хэмжээ гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд энэ хязгаар 70 хувь байсан бөгөөд бид үе шаттайгаар бууруулж ирсэн. Учир нь хэрэглээний зээлийн өсөлт огцом нэмэгдэх хандлага ажиглагдаж байсан. Мөн зээлийн хугацаанд хязгаарлалт бий. Цалингийн зээлийн хугацаа 30 сараас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэн цалингийн зээл авахдаа сарын орлогынхоо 45 хүртэлх хувийг зээлийн төлбөрт зарцуулж, зээлээ 30 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй юм.

-Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн хугацааг 48 сар болгосон гэж байна. Энэ нь иргэдэд ямар боломж олгож байгаа вэ?

-Хэрэглээний зээлийн 30 сарын хугацааны хязгаар шинээр олгох зээлээс гадна зээлийн хугацааг сунгах тохиолдолд мөн үйлчилдэг. Иймд зээлээ хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон зээлдэгчийн хувьд банк зээлийн нөхцөлийг өөрчлөх эрхтэй хэдий ч бүтцийн өөрчлөлтийг зээлийн үлдсэн хугацааны хүрээнд хийх шаардлагатай. Тухайлбал, 30 сарын хугацаатай зээлийн 20 сарыг төлсөн зээлдэгчийн хувьд үлдэгдлийг үлдсэн 10 сарын хугацаанд дахин хуваарилах тул сарын төлбөр буурахгүй, зарим тохиолдолд нэмэгдэх нөхцөл үүсдэг. Ийм нөхцөлд бүтцийн өөрчлөлт нь төлбөрийн хүндрэлд орсон зээлдэгчид бодит дэмжлэг болж чадахгүй.

Үүнийг харгалзан Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа төлбөрийн хүндрэлд орсон иргэний хэрэглээний зээлийг нэмэлт зээл олгохгүй, үлдэгдлийг нэмэгдүүлэхгүйгээр 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нээж, ийм зээлд 45 хувийн хязгаарыг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ 48 сарын хугацаа нь зээлийн өмнө төлөгдсөн хугацааг оролцуулахгүйгээр бүтцийн өөрчлөлт хийсэн өдрөөс шинээр тоологдоно. Тухайлбал, 30 сарын хугацаатай зээлийн 20 сарыг төлсөн зээлдэгчийн үлдэгдлийг үлдсэн 10 сар биш, 48 сар хүртэлх хугацаанд хуваан төлөх боломжтой болно. Иргэнд олгож буй боломж нь сарын төлбөрийн дарамт буурах явдал юм. Зээлийн үлдэгдлийг 48 сар хүртэлх хугацаанд хуваан төлөх тул сарын төлбөр мэдэгдэхүйц буурч, иргэний сарын орлогод зээлийн төлбөрийн эзлэх хувь багасна. Ингэснээр иргэн зээлээ хуваарийн дагуу тасралтгүй төлж, хугацаа хэтрүүлэн чанаргүй ангилалд орохоос сэргийлэх, зээлээ төлж дуусгах бодит боломжтой болно.

Энэ нь өрийн хөнгөлөлт биш юм. Сунгасан хугацааны туршид зээлийн үндсэн төлбөр, хүүг бүрэн төлөх ёстой хэвээр байна. Хугацаа уртассанаар нийт төлөх хүүгийн хэмжээ нэмэгдэх тул иргэд үүнийг анхаарах нь зүйтэй.

-Тэгэхээр Төв банкнаас иргэдийн зээлийн эргэн төлөлтийн нөхцөлд анхаарч, зээлээ төлөх боломжийг нь харгалзан зохицуулалт хийж байгаа юм байна. Харин иргэд хэрэглээний зээл авахдаа юунд анхаарах шаардлагатай вэ? Энэ талаар мэдээллийн төгсгөлд тодруулъя.

-Бидний анхаарч байгаа нэг чухал асуудал бол санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудын бодлогын уялдаа юм. Монголбанк банкны салбарыг, харин Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагуудыг зохицуулдаг. Гэтэл өр, орлогын харьцааны хязгаар банкны салбарт 45 хувь, банк бус санхүүгийн байгууллагын салбарт 55 хувь байгаа нь 10 нэгж хувийн зөрүүтэй байна. Тиймээс эдгээр зохицуулалтыг аль болох уялдуулж, нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэснээр иргэд олон байгууллагаас давхар зээл авах эрсдэлийг бууруулах боломжтой. Дараагийн нэг анхаарах асуудал бол нэг өдрийн дотор олгогдож буй зээлийн хэмжээ юм. Тухайлбал, иргэдийн аппликейшнээр дамжуулан авч буй зээлийн хэмжээ бодож байснаас төдийлөн буурахгүй байна. Нэг өдрийн дотор олгогдож буй зээлийн үлдэгдэл ойролцоогоор 1.1 их наяд төгрөг байна. Мөн 42 мянган зээлдэгч нэг өдрийн дотор зээл авсан гэсэн бодит статистик мэдээлэл бий.

Түүнчлэн энэ оны есдүгээр сарын байдлаар банк болон банк бус санхүүгийн байгууллагаас давхар зээл авсан 531 мянган зээлдэгч байна. Банкны салбар дахь ийм зээлийн үлдэгдэл 14.5 их наяд төгрөгт хүрсэн. Иргэд давхар зээл авах нэг шалтгаан нь хэрэглээний зардал өндөр байгаатай холбоотой. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа богино учраас өмнөх зээлээ төлөхийн тулд өөр байгууллагаас дахин зээл авах нөхцөл үүсэж байна. Тиймээс санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудын бодлого, зохицуулалтыг уялдуулж, нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна
Өвөр Монголын Ордос хотод байрлах Хятадын “Жүнчэ” группийн Мэнши үйлдвэрт очиход салхин турбины далбааны зуу гаруй метр урт хэвнүүд эгнэн жагсжээ. Хэвний хоёр талаар хэдэн арван ажилчин завгүй ажиллана. “Өмнө нь бид хэдхэн арван метр урт далбаа үйлдвэрлэдэг байсан бол одоо зуу гаруй метр урт далбаа үйлдвэрлэх боломжтой болсон. Далбаа урт байх тусам салхины хүчийг илүү сайн ашиглана” хэмээн ажлын талбайн хариуцагч хэлэв. Түүний мэдээлснээр, Мэнши үйлдвэр нь “Жүнчэ” группийн улсын хэмжээнд байгуулсан 10 баазын хамгийн том нь бөгөөд энэ оны эхний хагаст 400 гаруй иж бүрдэл үйлдвэрлэв.

Салхин турбины далбаа улам томорч буй нь Өвөр Монголын үйлдвэрлэлийн салбар “нүүрс олборлож, нүүрс борлуулах”-аас “тоног төхөөрөмж үйлдвэрлэж, үйлчилгээ нийлүүлэх” чиглэлд шилжиж буйн нэгэн илрэл юм. Өвөр Монгол өөрийн нөөц баялгийн давуу тал, стратегийн байр сууриа түшиглэн уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийн гинжин хэлхээг дараа шатны боловсруулалт хүртэл өргөжүүлэхийн зэрэгцээ шинэ эрчим хүчний ашиглалт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлж байна. Уламжлалт эрчим хүчний нөөцийг бүрэн ашиглаж, шинэ эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлснээр олон төрлийн эрчим хүч харилцан нөхөх, олон салбар зэрэг хөгжих, олон тулгуурт, төрөлжсөн үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлж байна.

Нүүрсийг гүн боловсруулж, уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг өргөжүүлж байна.Өвөр Монгол нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Өвөр Монгол нүүрсийг зүгээр шатааж дуусгах бус, химийн аргаар боловсруулан үнэ цэнтэй түүхий эд, цаашлаад үйлдвэрлэлийн материал болгох замаар нүүрс-химийн үйлдвэрлэлийг өндөр түвшний, төрөлжсөн, ногоон хөгжилд чиглүүлж байна.

Зураг: Өвөр Монголын Ордос хотын Зунгар хошууны Далү аж үйлдвэрийн паркт байрлах нүүрс-химийн үйлдвэрийн хэсэг.Зургийг Лянь Жэнь

“ Гүөнэн” группийн Ордос дахь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх салбарт нүүрсний нунтаг түүхий эдийг 20 гаруй цагийн дотор нафта, онгоцны түлш зэрэг чансаатай нефтийн бүтээгдэхүүн болгон хувиргаж байна. “Баофэн” компанийн нүүрсэн суурьт шинэ материалын үйлдвэрт жилд 3 сая тонн олефин үйлдвэрлэх хүчин чадалтай төсөл бүрэн ачаалалтай ажиллаж, хоногт 9000 тонн полиолефин үйлдвэрлэж байна. Харин Зунгар хошууны эдийн засгийн хөгжлийн бүсэд нүүрсийг химийн боловсруулалтаар хий, шингэн болон хатуу материал болгон хувиргаж, нүдний шилний хүрээ, хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байна.Үр ашгийг нь тооцоолж үзэвэл, 5–6 тонн нүүрсээр нэг тонн олефин үйлдвэрлэхэд 2000–3000 орчим юанийн өртөг гардаг бөгөөд борлуулах үнэ нь 8000 орчим юаньд хүрдэг байна. Харин өндөр нүүрстөрөгчтэй спирт болгон хувиргавал 1 тонныг 10–20 мянган юаниар борлуулах боломжтой ажээ.Боловсруулах арга зам өөр байх тусам бий болгох үнэ цэнийн ялгаа их байдаг.

Зарим аж ахуйн нэгж хаягдлыг баялаг болгон хувиргах шинэ арга зам эрэлхийлж байна. Тухайлбал, энэ онд Зунгар хошуунд барилгын ажлыг нь эхлүүлсэн жилд 2 сая тонн цахиур-хөнгөнцагааны хайлш үйлдвэрлэх төсөл нь хөнгөнцагааны агууламж өндөртэй нүүрсний хаягдал чулуу, нүүрсний үнсийг түүхий эд болгон ашиглаж, өмнө нь булж зайлуулдаг байсан хатуу хаягдлыг дахин боловсруулан үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгоно.

Өдгөө Өвөр Монгол орчин үеийн нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбарт улсын хэмжээнд үйлдвэрлэлийн төрөл хамгийн бүрэн, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ хамгийн урт, технологийн түвшин хамгийн өндөр цогцолборыг бүрдүүлж байна. Нүүрснээс хий, олефин, метанол үйлдвэрлэх хүчин чадал улсын хэмжээнд нэгдүгээрт, нүүрснээс шингэн түлш болон этиленгликол үйлдвэрлэх хүчин чадал хоёрдугаарт жагсаж байна. Мөн орчин үеийн нүүрс-химийн үйлдвэрлэлийн цогцолбор нь улсын дэвшилтэт үйлдвэрлэлийн кластерын жагсаалтад багтжээ.

“Орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, улсын хэмжээний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн бааз байгуулах нь Өвөр Монголын чансаатай хөгжлийг ахиулах бодит шаардлага юм” гэж Өвөр Монголын Нүүрсний аж үйлдвэрийн холбооны дарга Лю Жинь хэлэв.

2023 онд Өвөр Монгол “Шинэ эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөөнд 2022 оныг суурь он болгон авч, баригдахаар төлөвлөсөн болон барилгын шатанд буй төслүүдийг аль болох эрт цахилгаан сүлжээнд холбох, муж хооронд болон бүс хооронд дамжуулах шинэ эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн тохируулга хийх чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, 2025 он гэхэд шинэ эрчим хүчний цар хүрээ, чанар, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тус бүр хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.

2026 онд Өвөр Монгол “хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, найдвартай орлуулалт хийх” зорилтоо улам тодорхой болгож, шинээр 30 сая киловаттын хүчин чадалтай шинэ эрчим хүчний төслийг цахилгаан сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Ингэснээр шинэ эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 200 сая киловаттаас давах аж.

Өвөр Монгол шинэ эрчим хүчийг ашиглан хөгжүүлэх төлөвлөлтөд “салхи, нарны эрчим хүчийг зэрэг хөгжүүлж, устөрөгч болон эрчим хүчний хуримтлалыг уялдуулан ашиглах” зарчмыг баримталж байна. Ялангуяа элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсэд тус бүр 10 сая киловаттын хүчин чадалтай томоохон салхи, нарны эрчим хүчний бааз байгуулахыг тэргүүлэх чиглэл болгожээ. Урьд нь элсэн шуурга, салхи ихтэй байсан говь, цөлүүд өдгөө ногоон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өргөн уудам бүс болон хувирч байна.

Энэ оны 7-р сард Ордос хотод байрлах “Хуанэн” компанийн Хөвчийн цөлд байгуулах 10 сая киловаттын хүчин чадалтай, элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсийг цогцоор хөгжүүлэх эрчим хүчний баазын төслийн барилгын ажил албан ёсоор эхэлжээ. Тус бааз нь цөлийн салхи, нарны нөөцийг ашиглан салхин цахилгаан станц, нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуулах байгууламж барихын зэрэгцээ нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хүчин чадлыг дагалдуулан хөгжүүлэх юм. Нийт суурилагдсан хүчин чадал нь 15.14 сая киловатт байхаар төлөвлөжээ. Мөн Өвөр Монголын баруун хэсгээс Хятадын зүүн хэсгийн Шанхай хот хүртэл өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулж, цэвэр эрчим хүчийг их хэмжээгээр алслагдсан бүсүүдэд нийлүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсэд байгуулах томоохон салхи, нарны эрчим хүчний зургаан баазын төсөл батлагдаж, нийт 72 сая киловаттын суурилагдсан хүчин чадалтай шинэ эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр бааз бүрэн ашиглалтад орсноор жил бүр Хятадын хойд, зүүн болон төвийн бүсэд 216 тэрбум киловатт-цаг цахилгаан эрчим хүч нийлүүлнэ. Үүний 60 орчим хувийг ногоон цахилгаан эрчим хүч эзлэх ажээ.Ингэснээр жил бүр 38.4 сая тонн орчим стандарт нүүрсний хэрэглээг хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бараг 100 сая тонноор бууруулахын зэрэгцээ эрчим хүчний бүтцийн ногоон руу шилжилтийг ахиулж, сая гаруй му буюу 66667 га талбайн цөлжилтөд өртсөн газрыг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулах юм.

Өвөр Монголын Эрчим хүчний газрын намын удирдах багийн гишүүн Ли Цюаньвэйгийн хэлснээр, Өвөр Монголд салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 100 сая киловаттаас түрүүлж давсан бөгөөд шинэ эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 170 сая киловаттаас давжээ. Шинэ эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ 279.1 тэрбум киловатт-цагт хүрч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний эзлэх жин 35 хувьд хүрсэн байна. Мөн Өвөр Монголын нийт цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 300 сая киловаттаас давжээ.

“Салхи, нар, устөрөгч, хуримтлал”-ын дөрвөн үйлдвэрлэлийн кластерыг бэхжүүлж,шинэ эрчим хүчийг их хэмжээгээр ашиглах нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт өргөн зах зээл нээж байна.Үүнд салхин эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүхэл бүтэн гинжин хэлхээг бэхжүүлэх, цахиур–поликристалл,  цахиур–монокристалл,  цахиур–нарны зайн элемент–нарны хавтан гэсэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг боловсронгуй болгох, өөрийн хяналтад байлгаж болох устөрөгчийн эрчим хүчний бүрэн гинжин хэлхээг бий болгох, шинэ төрлийн эрчим хүч хуримтлуулах технологи, тоног төхөөрөмжийг урьдчилан төлөвлөн хөгжүүлэх зэрэг чиглэл багтаж байна.

Бугат хотын “Минян” шинэ эрчим хүчний ухаалаг үйлдвэрлэлийн цехэд очиход нүүрстөрөгчийн болон шилэн ширхэгт материалыг хослуулсан салхин турбины далбаа үйлдвэрлэх зургаан шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв. Элсэн цөл, говийн томоохон эрчим хүчний баазууд болон хүйтэн, салхи шуургатай орчинд ашиглах зориулалттай, өндөр хүчин чадлын салхин турбинууд ээлж дараалан үйлдвэрлэлийн шугамаас гарч байна.

Бугат хот улсын хэмжээнд чухал байр суурь эзлэх хуурай газрын салхин эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз байгуулахад анхаарч, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний 57 аж ахуйн нэгжийг нэгтгэжээ. Эдгээр нь салхин турбины үндсэн төхөөрөмж, далбаа, цамхаг, хурдны хайрцаг, генератор зэрэг гол бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэдэг бөгөөд орон нутагт үйлдвэрлэсэн эд ангийн эзлэх хувь 85 хувьд хүрсэн байна.Өнөөдрийн Өвөр Монголоос зөвхөн нүүрс, цахилгаан, хий нийлүүлдэг үе ард хоцорчээ. Салхин турбины далбаа, нарны хавтан, электролизийн төхөөрөмж зэрэг шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж ч зах зээлд тасралтгүй нийлүүлэгдэж байна.

Ерөнхий редактор : Ц.Урантунгалаг

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан

Газар хөдлөлтийн чичирхйилэл сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй
Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт өнөөдөр (2026.10.06) 15:20:12 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад Төвшрүүлэх сумын иргэдэд газар хөдөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, одоогоор учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Дэлхийн жишгээр бага ангийн сурагчдын цүнхний хоосон жин 700 грамм, дунд болон ахлах ангийн сурагчдынх нэг килограмм орчим байх ёстой аж. Гэтэл манай улсын сурагчдын цүнхний хоосон үеийн жин гэхэд 2-3 кг орчим байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ стандартын бус, элдэв чимэглэлтэй цүнх авч өгөх нь жинг улам хүндрүүлэх нэг шалтгаан болдог талаар судлаачид хэлж байлаа.

“Хүүхдүүдийн цүнх хэт хүнд байна” гэх асуудлыг байнга ярьдаг ч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам тодорхойгүй байсаар ирсэн.  Тэгвэл уг асуудлыг баримтад тулгуурлан тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс “Сурагчдын цүнхний жингийн судалгаа”-г хийжээ.

“Судалгаанд хамрагдсан сурагчдын цүнхний жин биеийн жингийнхээ 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй”

Уг судалгаанд нийт 1219 хүүхэд, зургаан сургууль хамрагдсан. Судалгаанд 1-5 дугаар ангийн нийт 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулсан байна.

Энэ талаар МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал Я.Шийлэгмаа “Дэлхий нийтэд сурагчийн цүнхний жин биеийн жингийнх нь 10 хувиас хэтрэхгүй байхыг зохистой гэж үздэг. Гэтэл манай судалгаанд хамрагдсан бүх сурагчдын цүнхний жин биеийн жингийнхээ 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хөгжлийн онцлог, боловсролын тогтолцооны нөхцөл байдалтай уялдуулан бага ангийн сурагчдын цүнхний жин биеийн жингийнх нь 15 хувиас дээш байгаа тохиолдлыг тооцож үзсэн. Ингэхэд бага ангийн сурагчдын 66.8 хувь нь цүнхний жингийн зохистой хэмжээг хэтрүүлсэн үзүүлэлттэй байна.

Цүнх хүнд байх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, манай улсын сургуулиудад сурагчид эд зүйлсээ үлдээх зориулалтын шүүгээ буюу локер хангалттай байдаггүй. Тиймээс тухайн өдөр хэрэглэхгүй ном, хичээлийн хэрэгслээ сургуульдаа үлдээх боломж хомс. Хоёрдугаарт, хичээлийн хуваарь, сурах бичгийн тоо хэмжээ, жин зэрэг олон хүчин зүйл  нөлөөлж байна. Судалгааны үр дүнд нь манай улсад сурах бичгийн жин төдийгүй цүнхний нийт жин ч зохистой хэмжээнээс хэтэрсэн асуудал байгааг тогтоосон.  Иймээс манай багийн гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд сурагчдын цүнхний жингийн стандартыг боловсруулж, батлуулах юм” гэв.

“Хэт хүнд цүнх үүрснээр хүүхдийн бие махбодын бүтцэд гарсан өөрчлөлтүүд хуримтлагдсаар эмгэг өөрчлөлтөд хүргэж болзошгүй”

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх цаг болсон гэж судлаачид үзэж байна. Судалгаанд  оролцсон хүүхдүүдийн зарим нь “Миний нуруу маш их өвддөг. Цүнхээ үүрээд гэртээ харихад их ядарсан байдаг” гэж ярьжээ. Мэдээж үүнийг хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй ч цүнхний хэт их жин нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа юм.

Энэ талаар МУБИС-ийн БТС-ийн Бие бялдарын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхмийн багш В.Лхамсүрэн “Хэт хүнд цүнх үүрснээр хүүхдийн бие махбодын бүтэц, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтүүд хуримтлагдсаар эмгэг өөрчлөлтөд хүргэж болзошгүй. Ерөнхийдөө тулгуур хөдөлгөөний эрхтэн болон бусад эрхтэнд эмгэг өөрчлөлт гарах эрсдэлийн босго нь таван хувиас эхэлж, 10, 15 хувь болон нэмэгдэхийн хэрээр өсдөг. Ялангуяа 15-25 хувийн хооронд өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь эрсдэл нэмэгдэх чухал босго үе юм. Тиймээс хүүхдүүд биеийн жингийнхээ 15 хувьтай тэнцэх хэмжээний ачаа үүрч байгаа нь бидний анхаарах ёстой асуудал юм. Цүнхний жин хүнд байхаас гадна хэлбэр, мөн тухайн хүүхдийн цүнхээ үүрдэг хэвшил зэрэг нь ихээхэн нөлөөтэй. Хүнд цүнх үүрснээр хүний тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо, өсөлт хөгжилд нөлөөлж, нурууны мурийлт, үе мөчний өөрчлөлт, булчингийн чангарал, сулрал зэрэг олон өөрчлөлт үүсдэг. Энэ нь хүүхэд ямар байрлалтай явж байгаагаас хамаарна.

Үүнээс гадна дотор эрхтнүүдэд ч нэлээд өөрчлөлт гардаг. Амьсгалын тогтолцооны хувьд цээж бүрэн тэлж, амьсгал авч чадахгүй байгаагаас хүүхдийн биед өөрчлөлт үүснэ. Зүрх судасны тогтолцоонд мөн ачаалал өгдөг. Ялангуяа зүрхний зовуурьтай, зүрхний бага зэргийн эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд хүнд цүнх үүрэхийг хориглодог. Учир нь энэ нь зүрхний хэмийг алдагдуулах, төрөлхийн эмгэгийг нь сэдрээх зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэлээ.

Хүнд цүнх үүрэхтэй холбоотой эрсдэл эрэгтэй хүүхдээс эмэгтэй хүүхдэд илүү өндөр байна.

Хүүхдийн цүнх хүнд байгаагийн шалтгаан нь зөвхөн сургуулийн орчин, сурах бичигтэй  холбоотой биш гэдгийг судлаачид онцолж байлаа. Эцэг эхчүүдийн сонголт, хэрэглээ ч үүнд нөлөөлж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг зөвхөн судлаачид, сургуулийн түвшинд шийдэх боломжгүй. Эцэг эхчүүд ч мөн адил хамтран оролцох шаардлагатайг хэллээ.

“Бодлогын яамнаас сурах бичгийн жинг хөнгөрүүлэхэд арга хэмжээ авсан”

Дэлхийн бусад оронд нэгдүгээр ангийн сурагчийн хэрэглэж буй сурах бичгийн жин, хэмжээний тодорхой жишиг байдаг. Харин манай улсад хэвлэлийн компаниуд өөрсдийн үзэмжээр сурах бичгээ хэвлэж, жил бүрийн сурагчдын сурах бичгийн жин харилцан адилгүй хэмжээнд байдаг. Иймээс дэлхийн жишигт нийцсэн, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон сурах бичиг, хичээлийн хэрэгслийн жингийн стандартыг тогтоох нь чухал юм.

Манай улсад туршиж болох хамгийн ойр жишээ бол Япон, Энэтхэг зэрэг улсын жишээ юм.  Япон улс гэхэд 2018 онд сурагчдын цүнхний хүндрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүүхдүүдийн цүнхэнд хийж авч явдаг зүйлсийг сургууль дээр нь хадгалах тавиур гаргах, зориулалтын локерийн тоог нэмэгдүүлэх зэргээр зохицуулжээ.  Энэ мэтээр сурагчид шаардлагагүй зүйлсээ сургуульдаа үлдээх боломж бүрдүүлснээр цүнхний жинг бууруулж чадсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр хэрэглэхгүй ном, хичээлийн хэрэгслээ сургуульдаа үлдээх зохицуулалт хийсэн нь үр дүнтэй шийдэл болжээ.

Мөн сурах бичгийн жин, хэвлэлийн стандартыг тогтоож, хэвлэлийн компаниудтай хамтран ажилласан туршлага бий. Тухайлбал, сурах бичгийн жин, хуудасны тоо болон хэвлэлийн бусад үзүүлэлтийг нарийн тохиролцож, зохистой хэмжээнд хүргэснээр сурах бичгийн жинг дэлхийн жишигт нийцүүлж чадсан байна.

Харин манай улсын зарим сургуульд локер байдаг ч ээлжийн ангиудтайгаа хамт ашиглаж байгаа нь судалгааны үеэр ажиглагджээ. Ийм тохиолдолд хүүхэд хүнд цүнх үүрч сургуульдаа ирснийхээ дараа гутал, биеийн тамирын хувцас зэрэг зүйлээ локерт хийж үлдээгээд, гэртээ харихдаа тэдгээрийг буцаагаад үүрээд явж байгаа юм. Тэгэхээр энэ нь хүүхдийн цүнхний жинг бууруулах шийдэл болж чадахгүй байна.

БЕГ-ын дарга Х.Тамир “Энэ хичээлийн жилээс боловсролын нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийг хоёр дэвтэр болгон хэвлэж байгаа. Энэ нь сурах бичгийн жинг багасгах эхний алхам юм.

Сурах бичгийг боловсруулах, шинэчлэн боловсруулах ажил 10 жилийн циклтэй явагддаг. Тиймээс одоо хэрэгжүүлж буй шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр ангиас эхлэн сурагчдын сурах бичгийн жинг бууруулах зорилгоор хоёр дэвтэр болгон хэвлэж байна. Мөн дасгал ажлын дэвтрийг хоёр дэвтэр болгон гаргаж байгаа. Ингэснээр сурагчид хоёрдугаар болон дөрөвдүгээр улиралд үзэх агуулгаа тус тусад нь авч явах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хагас жилийн агуулгад зориулсан сурах бичгийн хэлбэрээр хэвлэж байгаа юм.

Багш, сургууль ч анги танхимдаа сургалтын ном, гарын авлагыг хадгалах, байршуулах орчныг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэг, харандааны саванд шаардлагагүй олон зүйл хийж явуулахгүй байх нь чухал. Тухайлбал, зургийн хичээл ороогүй байхад олон харандаа, өнгийн хэрэгсэл хийж явуулах нь хүүхдийн цүнхний ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс энэ тал дээр эцэг эхчүүд ч анхаарах хэрэгтэй.

Бодлогын яамнаас сурах бичгийн жинг хөнгөрүүлэх шаардлагын хүрээнд тодорхой арга хэмжээ авч, сурах бичгийг хөнгөн болгосон. Одоо бүх талдаа анхаарал тавьж, хүүхдийн нуруунд ачаалал өгөхгүй байх нь чухал байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

Өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байхыг уриалав
Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн сурч боловсрох эрхэд халдаж цаашлаад эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулж байгааг албаныхан дурдах болсон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 тогтоолоор “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон тогтоол гарсан. Тодруулбал, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдийг оролцуулах нь хүүхдийн хичээл сургууль завсардах, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр байдаг.

Түүнчлэн, 2025 онд 613 хурдан морины уралдаанд 12,202 уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс мориноос унасан 343 хүүхэд, бэртэл гэмтэлгүй 250, хөнгөн гэмтэл авсан 88, хүнд гэмтэл авсан таван хүүхэд байжээ.

2020 он: 169 уралдаанд 211 хүүхэд мориноос унаж, таван хүүхэд бэртэл гэмтэл авч, гурван хүүхэд амь насаа алдсан.

2021 он: 21 уралдаанд 1,452 хүүхэд уралдаж, 48 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж морины бэлтгэл ажлын үед гурван хүүхэд нас барсан.

2022 он: 259 уралдаанд 397 хүүхэд мориноос унаж, зургаан хүүхэд нас барсан. Үүнээс морины бэлтгэлийн үед гурван хүүхэд, сумын баяр наадмын үед гурван хүүхэд нас барсан.

2023 он: 353 уралдаанд 464 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, дөрвөн хүүхэд нас барсан.

2024 он: 388 уралдаанд 212 хүүхэд мориноос унаж, 87 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл, морины сунгаа, бэлтгэл, ахуйн хүрээнд мориноос унаж дөрвөн хүүхэд нас барсан байна.

Иймд уяач, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалж байна.