Эрүүл мэнд - Nutag.mn

Говьсүмбэр аймагт тэмбүүгийн өвчлөл хамгийн өндөр байна
Бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Монгол Улсад эдгээр халдвар бэлгийн идэвхтэй амьдралтай 19–34 насныхны дунд харьцангуй өндөр бүртгэгддэг бөгөөд залуучуудын мэдлэг, мэдээлэл дутмаг, бэлгэвчийн хэрэглээ тогтмол биш байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Бэлгийн замаар 30 гаруй төрлийн халдвар дамждаг гэж үздэг. Монгол Улсад тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ХДХВ зэрэг халдварууд зонхилон бүртгэгддэг. Халдварын эрсдэлийг мэддэг хэрнээ “зүгээр байлгүй дээ” гэж бодон хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь халдвар авах, цаашлаад бусдад дамжуулах шалтгаан болдог. Мөн гэр бүлтэй хүмүүсийн дунд ч халдвар бүртгэгдсээр байгаа нь урьдчилан сэргийлэлт хүн бүрд хамаатай асуудал болохыг харуулж байна.

2026 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 6679 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 18.8 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 889 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

Нийт тохиолдлын 44.6 хувийг тэмбүү, 33.7 хувийг заг хүйтэн, 21.3 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын бараг тал хувийг тэмбүүгийн тохиолдол бүрдүүлжээ.

Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 256 тохиолдлоор буурсан байна. Харин 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлийн үзүүлэлтээр Говьсүмбэр аймаг 17.1, Өмнөговь аймаг 15.7, Сүхбаатар аймаг 11.3, Дорноговь болон Дорнод аймаг тус бүр 9.2, Улаанбаатар хот 11.1 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт болж байна.

Бэлгийн замаар дамжих халдварын хамгийн аюултай талуудын нэг нь зарим тохиолдолд ямар ч тодорхой шинж тэмдэг илэрдэггүй явдал юм. Халдвар авсан хүн өөрийгөө эрүүл гэж бодон явсаар өвчнийг бусдад дамжуулах, эмчилгээ хийлгэхгүй удсанаар хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Харин шинж тэмдэг илэрсэн ч эмчид хандахгүй, дур мэдэн эм хэрэглэх нь асуудлыг улам хүндрүүлдэг байна.

Түүнчлэн нэг хүн нэгэн зэрэг хоёр болон түүнээс дээш халдвар авах боломжтой. Эдгээр халдварын шинж тэмдэг төстэй байж болох тул зөвхөн гаднах шинж тэмдгээр нь ялгаж, ямар эм хэрэглэхээ шийдэх боломжгүй. Бусдын зөвлөгөө, интернэт дэх мэдээлэлд үндэслэн антибиотик дур мэдэн хэрэглэх нь халдварыг бүрэн эмчлэхгүй байх, шинж тэмдгийг түр бүдгэрүүлэх, нянгийн антибиотикт тэсвэржилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бэлгийн замын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран эрсдэлтэй хавьталд орсон бол шинжилгээ өгч, шаардлагатай эмчилгээг мэргэжлийн эмчийн заавраар хийлгэх нь чухал юм.

ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД ШИНЖИЛГЭЭГЭЭ ХУГАЦААНД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Бэлгийн замаар дамжих халдвар жирэмсэн эхээс урагт дамжих эрсдэлтэй. Гэхдээ жирэмсний хяналтад эрт хамрагдаж, шаардлагатай шинжилгээг цаг тухайд нь өгч, халдвар илэрвэл тохирсон эмчилгээ хийлгэснээр энэ эрсдэлийг бууруулах боломжтой.

2024 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд жирэмсний хяналтад шинээр 38,648 эмэгтэй хамрагджээ. Тэдгээрээс трихомониаз илрүүлэх шинжилгээнд 92.5 хувь, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 92.4 хувь, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 98.8 хувь, ХДХВ илрүүлэх шинжилгээнд 97.9 хувь нь хамрагдсан байна.

Эдгээр үзүүлэлт жирэмсний хяналтын хүрээнд халдвар илрүүлэх шинжилгээ чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна. Гэхдээ шинжилгээнд хамрагдсан байх нь дангаараа хангалтгүй бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээг бүрэн хийлгэх шаардлагатай.

БЗДХ-ЫН ЭМЧИЛГЭЭ ЗӨВХӨН НЭГ ХҮНЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Бэлгийн замаар дамжих халдвар илэрсэн тохиолдолд зөвхөн өөрөө эмчлүүлээд зогсохгүй бэлгийн хамтрагчаа мөн шинжилгээ, шаардлагатай эмчилгээнд хамруулах нь чухал. Эс бөгөөс нэг нь эмчлүүлсэн ч нөгөө нь халдвартай хэвээр үлдэж, дахин халдвар дамжуулах эрсдэлтэй.

Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт БЗДХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллаж байгаа бөгөөд иргэд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах, шинжилгээ өгөх, шаардлагатай эмчилгээ хийлгэх боломжтой.

Бэлгийн замаар дамжих халдварын талаар ичиж, санаа зовсноос эмнэлэгт хандахгүй байх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварын шинж тэмдэггүй байсан ч эрсдэлтэй хавьталд орсон бол шинжилгээ өгөх, бэлгэвч тогтмол хэрэглэх, халдвар илэрвэл хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн чухал алхам юм.

https://news.mn/r/2893891/

Нийслэлд томуугийн вакцины хамрагдалт 81.15 хувьд хүрчээ
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 81.15 хувьтай байна.

Томуу, томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэлт болон хүндрэл өндөр бүртгэгддэг Налайх дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга нар ажиллажээ.

Энэ үеэр дархлаажуулалтын явц, хамрагдалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцон, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгсөн байна.

Налайх дүүргийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт одоогоор 68.72 хувьтай байгаа аж.

Зорилтот бүлгийн дархлаажуулалтын хамрагдалт:

6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд – 56.24 хувь

Жирэмсэн эмэгтэй – 2.5 хувь

65 ба түүнээс дээш насны иргэн – 56.74 хувь

Архаг өвчний хяналтад байдаг иргэн – 49.42 хувьтай байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалжээ. Дархлаажуулалтад хамрагдах нь томуугийн халдварын хүндрэлээс сэргийлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдлыг хянаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн “Энэ оны зургаадугаар сарын байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна. Энэ нь өмнөх онуудаас 4-5 дахин ихэссэн. Хөнгөвчлөх эмчилгээний арван ор хүрэлцдэггүй. Тиймээс засвар өргөтгөл хийж, 25 ор ажиллуулах шаардлага байна.

Хөнгөвчлөх тасаг, мэс заслын өрөөний хүчин чадалтай уялдуулан хүчилтөрөгчийн үйлдвэр барих хэрэгцээ бий. Хүчилтөрөгчийн үйлдвэр барихад Эрүүл мэндийн төвийн хашаан доторх “ХТП – 3168” трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл хайж байна.

Баянгол дүүргийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн байдаг. 2016 онд диализын дөрвөн аппарат шинээр суурилагдсан. Үүнээс хойш огт шинэчлээгүй, ачааллаа дийлэхгүй байгаа” гэлээ.

Тус дүүрэгт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 54.2 хувьд хүрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Томуугийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд эмнэлэгт өвчлөл 20 хувь, хэвтэн эмчлүүлэх 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалсан.

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт үр дүнтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 772 хүүхдийн тусламжийн ор дэлгэсэн байна. Томуугийн дэгдэлтээс хамаараад 115 хувь буюу 1607 ор хүртэл дэлгэхээр төлөвлөсөн” гэв.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрүүл мэндийн төвд тулгамдаж буй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийг өргөтгөх, эмнэлгийн дэргэд баригдах хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг хамгийн боломжит хувилбараар шийднэ.

Мөн диализын аппаратыг судал. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн иргэддээ өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аянд хамрагдахыг уриалж байна.

Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна. Эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цаг үнэгүй байгаа ч эмнэлгээр үйлчлүүлээгүй хүмүүс зогсоолд нь машинаа тавьдаг, зогсоол хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ асуудлыг судлах хэрэгтэй” хэмээн үүрэг чиглэл өглөө.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч Д.Дэнсмааг урьж ярилцлаа.

-Увс аймгийн иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хэр түгээмэл байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд манай тасгийн хяналтад 700 гаруй хүн байдаг. Үүнээс 500 орчим нь оюуны хомсдолын оноштой бол үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа тогтоолгосон иргэд юм. Сүүлийн үед нойрны эмгэгтэй болон архаг ядаргаатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн зан төрхийн өөрчлөлттэй, аутизмын оноштой хүүхдүүдийн тоо өсөж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 40 гаруй хүүхэд аутизмаар оношлогдож, хяналтад хамрагдсан. Манай тасагт үндсэндээ насанд хүрсэн хүмүүс хэвтэн эмчлүүлдэг бөгөөд хүүхдийн сэтгэцийн тасаг байхгүй. Тиймээс ийм оноштой хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчлэх эсвэл Улаанбаатар хот руу шилжүүлэн эмчлүүлдэг.

-Танай тасгийн орчин нөхцөл, ачаалал ямар түвшинд байна вэ?

-Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг 10 ортой. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ачаалал их, дараалал, хүлээгдэл тогтмол үүсдэг. Тус тасагт хоёр их эмч, таван сувилагч, нэг асрагч, нэг харуул ажилладаг. Одоогоор нэг их эмч жирэмсний амралттай байгаа тул үндсэн эмчилгээ, үйлчилгээний ажлыг нэг эмч дангаараа хариуцан ажиллаж байна.

Орчин нөхцөл, тохижилт хангалтгүй байгаагаас өвчтөнүүдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ бүрэн хэмжээнд хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсонтой холбоотойгоор тасгийн орчныг сайжруулах, өрөө тасалгааг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ярилцаж байна.

-Сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн амьдралдаа дөрвөн зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлагатай. Тодруулбал, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцаа холбоо, мөн амьдралын утга учир буюу зорилго чиглэл гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл юм. Эдгээрийг зөв зохистой тэнцвэржүүлж чадвал сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой. Харин эрүүл мэнд алдагдвал бусад бүх зүйлд сөргөөр нөлөөлдөг. Мөн амьдралын утга учиргүй болсон хүн архи, мөрийтэй тоглоом зэрэг сөрөг зуршилд автах эрсдэл нэмэгддэг.

Нөгөөтээгүүр, нийгмийн оролцоо, харилцаа холбоо сулрах үед хүн өөрийгөө болон бусдыг ойлгох, таньж мэдэх чадвар буурдаг. Иймээс эдгээр дөрвөн хүчин зүйлийг тэнцвэртэй хадгалснаар хүний амьдрал илүү тогтвортой, утга учиртай болдог.

Мөн сүүлийн үед бүх насны иргэдийн дунд дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд дэлгэцийн хэрэглээгээ хянаж, цагийн хязгаартай, зохистой байдлаар ашиглах шаардлагатай.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч Д.Дэнсмааг урьж ярилцлаа.

-Увс аймгийн иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хэр түгээмэл байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд манай тасгийн хяналтад 700 гаруй хүн байдаг. Үүнээс 500 орчим нь оюуны хомсдолын оноштой бол үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа тогтоолгосон иргэд юм.

Сүүлийн үед нойрны эмгэгтэй болон архаг ядаргаатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн зан төрхийн өөрчлөлттэй, аутизмын оноштой хүүхдүүдийн тоо өсөж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 40 гаруй хүүхэд аутизмаар оношлогдож, хяналтад хамрагдсан. Манай тасагт үндсэндээ насанд хүрсэн хүмүүс хэвтэн эмчлүүлдэг бөгөөд хүүхдийн сэтгэцийн тасаг байхгүй. Тиймээс ийм оноштой хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчлэх эсвэл Улаанбаатар хот руу шилжүүлэн эмчлүүлдэг.

-Танай тасгийн орчин нөхцөл, ачаалал ямар түвшинд байна вэ?

-Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг 10 ортой. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ачаалал их, дараалал, хүлээгдэл тогтмол үүсдэг. Тус тасагт хоёр их эмч, таван сувилагч, нэг асрагч, нэг харуул ажилладаг.

Одоогоор нэг их эмч жирэмсний амралттай байгаа тул үндсэн эмчилгээ, үйлчилгээний ажлыг нэг эмч дангаараа хариуцан ажиллаж байна.

Орчин нөхцөл, тохижилт хангалтгүй байгаагаас өвчтөнүүдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ бүрэн хэмжээнд хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсонтой холбоотойгоор тасгийн орчныг сайжруулах, өрөө тасалгааг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ярилцаж байна.

-Сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн амьдралдаа дөрвөн зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлагатай. Тодруулбал, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцаа холбоо, мөн амьдралын утга учир буюу зорилго чиглэл гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл юм. Эдгээрийг зөв зохистой тэнцвэржүүлж чадвал сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

Харин эрүүл мэнд алдагдвал бусад бүх зүйлд сөргөөр нөлөөлдөг. Мөн амьдралын утга учиргүй болсон хүн архи, мөрийтэй тоглоом зэрэг сөрөг зуршилд автах эрсдэл нэмэгддэг.

Нөгөөтээгүүр, нийгмийн оролцоо, харилцаа холбоо сулрах үед хүн өөрийгөө болон бусдыг ойлгох, таньж мэдэх чадвар буурдаг. Иймээс эдгээр дөрвөн хүчин зүйлийг тэнцвэртэй хадгалснаар хүний амьдрал илүү тогтвортой, утга учиртай болдог. Мөн сүүлийн үед бүх насны иргэдийн дунд дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд дэлгэцийн хэрэглээгээ хянаж, цагийн хязгаартай, зохистой байдлаар ашиглах шаардлагатай.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ховд аймагт 48 цагт хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14951 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11988, орон нутагт 2963 бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 8-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 77 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 42 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 20 болоод байна.

Сүүлийн 48 цагт Ховд аймагт хоёр бага насны хүүхэд Улаанбурхан өвчнөөр эндсэн харамсалтай тохиолдол гарлаа. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5319 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3760, 5-9 насны 1929 хүүхэд, 15-19 насны 1813 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.626 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11788, орон нутагт 2833 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол  10 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Гэрийн хяналтад 10 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 21 хүн, хөдөө орон нутагт 24 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5270 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3611, 5-9 насны 1865 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. Хөвсгөл аймагт 11 сартай хүүхэд өвчний улмаас нас барсан бол, Хэнтий аймагт энэ сарын 21-нд гурван сартай хүүхэд эндсэн байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14 075-д хүрч, дэгдэл нь 351 дэх өдрөө үргэлжилж байгаа аж. Өвчлөгсдийн дийлэнх нь 10-14 насныхан буюу 5 192 хүн. Одоогоор 58 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба Эрчимт эмчилгээний тасагт зургаан сартай хүүхдийн биеийн байдал хүнд байна.

Энэ өвчин нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой тул 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.

Улаанбурхан өвдсөн биеийн байдал нь хүнд ГУРВАН хүн эмчлүүлж байна
Улаанбурхан өвчний батлагдсан 13917 өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа аж. Үүнээс 11427 тохиолдол нийслэлд бүртгэгдсэн бол 2485 тохиолдол орон нутагт бүртгэгджээ.

Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл,

0-4 насны 3274,

5-9 насны 1906,

10-14 насны 5179,

15-19 насны 1745 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн байна.

Тэгвэл биеийн байдлын тухайд нийслэлд дунд найман хүн байгаа бол хүнд нэг хүн байна. Харин орон нутагт биеийн байдал дунд найман хүн, хүнд хоёр хүн тус тус эмчлүүлж байгаа ажээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулав.

Иргэд тодруулж, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандан зөвлөгөө, мэдээлэл авч болно.

Төв аймагт анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай хийжээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн гэмтлийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран орон нутагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.
Уг хагалгааны багийн бүрэлдэхүүнд: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Гар сарвууны мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцлоо.