Эдийн засаг - Nutag.mn
Хөвсгөл аймагт ноолуурын ханш 200 мянган төгрөгт хүрлээ
Хөвсгөл аймагт ноолуурын ханш 200 мянган төгрөгт хүрлээ. Өчигдөр оройны мэдээллээр тус аймагт ноолуур кг тутам нь 196-198 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл өнөөдөр үдээс хойш үнэлгээ нь өсөж нэг кг ноолуурыг 200 мянган төгрөгөөр авч эхэлжээ.
Ташрамд дурдахад, ноолуурын чанар газар нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр үнэлгээтэй байдаг. Тиймээс аймаг төдийгүй, сумдын ханш хэлбэлздэг байна. Одоогоор улсын хэмжээнд бүс нутгийн онцлогоос шалтгаалан 165-207 мянган төгрөгийн ханштай байна.
Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм.
Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлаар Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байдаг. Уулзалтаар махны хангамж болон үнийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан ба төрөөс татаас авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлагыг компаниудын зүгээс тавьсны дагуу өнөөдрөөс эхлэн махны жижиглэнгийн үнэд дараах өөрчлөлт орохоор болсон юм. Тодруулбал,
Үхрийн мах: 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг (3,000 төгрөгөөр нэмэгдсэн)
Хонины мах: 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг (2,000 төгрөгөөр нэмэгдсэн)
Хотын захирагчийн зүгээс махны үнэ үүнээс цааш дахин нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн нөөц нь 4 болон 5 дугаар сарын хэрэгцээг бүрэн хангана гэдгийг онцоллоо.
Ноолуурын дээд ханш 207 мянган төгрөг боллоо
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур кг тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ноолуур ханшийн мэдээлэл:
Дорнод аймаг 203-207 мянган төгрөг
Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг
Сүхбаатар аймаг 197-204 мянган төгрөг
Төв аймаг 188-194 мянган төгрөг
Орхон аймаг 185-190 мянган төгрөг
Булган аймаг 190-193 мянган төгрөг
Хөвсгөл аймаг 190-195 мянган төгрөг
Дундговь аймаг 178-180 мянган төгрөг
Архангай аймаг 180-185 мянган төгрөг
Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг
ҮНЭ ХАНШ: Ноолуур 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур килограмм тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ноолуур ханшийн мэдээлэл:
Дорнод аймаг 203-207 мянган төгрөг
Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг
Сүхбаатар аймаг 197-204 мянган төгрөг
Төв аймаг 188-194 мянган төгрөг
Орхон аймаг 185-190 мянган төгрөг
Булган аймаг 190-193 мянган төгрөг
Хөвсгөл аймаг 190-195 мянган төгрөг
Дундговь аймаг 178-180 мянган төгрөг
Архангай аймаг 180-185 мянган төгрөг
Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг
2026 онд аялал жуулчлалын салбарт 250 тэрбумыг зарцуулна
Монгол Улс байгалийн өвөрмөц тогтоц, нүүдлийн өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулах замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэвч бодит байдал дээр салбарын хөгжил төдийлөн хангалтгүй байна. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн дунд үйлчилгээний соёлыг төлөвшүүлж, урт хугацааны тогтвортой хөгжлөөс илүүтэй богино хугацааны ашигт төвлөрөх хандлага давамгайлж байгаа нь хөгжлийг сааруулах гол хүчин зүйл болж байна.
Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өсөж байгаа ч нэг жуулчнаас орох дундаж орлого болон аяллын хугацаа бага байна. Энэ нь аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар жигд бус, дэд бүтэц сул, хүний нөөцийн чадавх хангалтгүй зэрэг дотоод асуудлуудтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, бид шинээр жуулчин татахад анхаарч байгаа ч ирсэн жуулчдаа сэтгэл ханамжтай буцааж чадахгүй алдах эрсдэлтэй.
Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тус зээл нь зургаан жил хүртэлх хугацаатай бөгөөд арилжааны банкны 18 хувийн хүүгийн 12 хувийг төрөөс хариуцаж, зээлдэгч үлдэгдэл 6 хувийг төлөх нөхцөлтэй юм. 2026 оны төсөвт хүүгийн дэмжлэгт зориулан 13 тэрбум төгрөг тусгасан нь зах зээлд нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж байна. Санхүүжилтийг төрөөс шууд олгохгүй, харин арилжааны банкууд өөрсдийн шалгуур, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргах нь зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх давуу талтай.
Аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан энэ талаар онцлохдоо, арилжааны банкуудтай гурван талт хэлэлцээр байгуулж, зочид буудал, жуулчны бааз зэрэг зургаан чиглэлийн төслийг дэмжихээ мэдэгдсэн. Банкууд зээлийн шийдвэрээ бие даан гаргах бол салбарын яам хяналтын гэрээгээр дамжуулан зориулалтын зарцуулалтад хяналт тавих юм. Өмнөх туршлагаас харахад зээлийг зориулалтын бусаар ашиглах тохиолдол гарч байсан тул энэ удаагийн бодлогын хэрэгжилтэд илүү хяналт шаардлагатай байна гэдгийг хэлсэн.
Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт  чухал хэдий ч зөвхөн санхүүжилт нь бүрэн шийдэл биш юм. Зээлийг зориулалтаас нь хазайлгах эрсдэл өмнө нь ч тулгарч байсан тул банкны хатуу шалгуур, төрийн тогтвортой хяналт, ил тод байдлыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.
Нөгөө талаас, оновчтой удирдлага, үр ашигтай менежмент бүхий хөрөнгө оруулалт салбарт бодит өөрчлөлт авчирна. Орчин үеийн жуулчид байгалийн сайхныг үзэхээс гадна соёл, ахуй, үйлчилгээний цогц туршлагыг эрэлхийлэх болсон. Тиймээс олон улсын стандартад нийцсэн байр сууц, мэргэжлийн хөтөч, тогтвортой аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх нь нэн тэргүүнд хэрэгтэй. Энэ нь жуулчдын зарцуулалтыг нэмэгдүүлж, аяллын улирлын хамаарлыг бууруулан жилийн турш орлого олох боломжийг бүрдүүлнэ.
Эцэст нь, аялал жуулчлал бол тээвэр, худалдаа, үйлчилгээ болон орон нутгийн эдийн засагтай нягт уялдсан цогц юм. Нэг жуулчны үлдээх орлого эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой. Гэвч бүх зүйл хэрэгжилтээс хамаарна. Зээл бол зөвхөн хэрэгсэл. Харин бодит үр дүнг тодорхойлох гол хүчин зүйл нь хариуцлага, тогтвортой бодлого, үр ашигтай хэрэгжилт юм.
Тэтгэврийн зөрүүг шийднэ
130 мянган ахмадын тэтгэврийг шинэчлэн тооцож, нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Тодруулбал шударга бус тогтоогдсон тэтгэврийг засна, инфляцтай уялдуулж нэмэхээр болжээ.
Итгэлцүүр шинэчилнэ гэдэг нь ахмадуудын тэтгэврийг дахин бодно гэсэн үг. Монголд тэтгэврийн хэмжээг тогтоохдоо тухайн хүний ажиллаж байсан үеийн цалин, тухайн үеийн эдийн засгийн нөхцөлтэй уялдуулж тодорхой коэффициент буюу итгэлцүүр ашигладаг. Гэвч өмнөх жилүүдэд энэ итгэлцүүр харилцан адилгүй байсан учраас ижил ажил хийж байсан хүмүүсийн тэтгэвэр хоорондоо зөрүүтэй тогтоогдсон тохиолдол олон бий. Иймээс одоо яригдаж буй шинэчлэл нь хуучин бага үнэлгээг засаж, тэтгэврийг өнөөгийн нөхцөлд ойртуулж дахин тооцно гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, бага тогтоогдсон тэтгэврийг нэмэгдүүлж, авах ёстой хэмжээнд хүргэнэ гэж ойлгож болно. Мөн 130 мянган ахмад шударга бус тэтгэвэр авч байна гэдэг нь дээрх зөрүүтэй холбоотой. Зарим нь өмнө, зарим нь хожуу тэтгэвэрт гарснаас шалтгаалан адил хөдөлмөр эрхэлж байсан ч өөр өөр хэмжээний тэтгэвэр авч байгаа нь энэ асуудлын гол шалтгаан болжээ. Харин инфляцтай уялдуулна гэсэн нь тэтгэврийг цаашид тогтмол нэмэх бодлоготой холбоотой. Үнийн өсөлт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн худалдан авах чадвар буурдаг. Тиймээс инфляцын түвшинд тохируулан тэтгэврийг үе шаттай нэмдэг тогтолцоонд шилжинэ гэсэн үг юм.
Товчхондоо, энэ бодлого хэрэгжвэл:
Бага тэтгэвэртэй ахмадуудын орлого нэмэгдэнэ
Тэтгэврийн зөрүү багасна
Цаашид үнэ өсөх бүрт тэтгэвэр дагаж нэмэгддэг тогтолцоо бүрдэнэ
Гэхдээ энэ бүхэн бодит ажил хэрэг болохын тулд хууль, төсөв, хэрэгжилтийн нарийвчилсан шийдэл шаардлагатай хэвээр байна. Одоогоор энэ нь бодлогын түвшинд яригдаж байгаа төдий бөгөөд яг хэзээнээс, ямар хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой болоогүй байгаа юм.
1072 хувьцаатай иргэдэд 63,242 төгрөгийн ногдол ашгийг энэ сард багтаан олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн тайлангаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ мэдэгдсэн. Үүний үр дүнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон.
Тодруулбал, 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 4-р сарын 30-ны дотор олгохоор мэдэгдсэн юм.
2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийг бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилах бөгөөд үүнээс Монгол Улсын 3.5 сая орчим иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.
АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ
Бензин шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр, "АИ92 бензин дээр үнэ нэмэгдэх асуудал яригдаагүй. Цаашид хоёр сараас хойш Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, газрын тосны үнээс хамаарсан нөхцөл байдал яригдана. АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхээр болсон. Аж ахуйн нэгжүүд маань нийгмийн хариуцлагын хүрээнд хаврын тариалалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан 10.000 тонн бүтээгдэхүүнийг үнэ нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ гэж тохирсон. 300 төгрөгөөр нэмэгдэх асуудал өнөө маргаашдаа хэрэгжээд явна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнуудад үнэ өсөж байгаа хомсдол тодорхой хэмжээнд бий болж байгаатай холбогдуулан үнээ тодорхой хэмжээнд нэмээд явахаас өөр аргагүй" гэлээ.
НӨАТ-ын буцаан олголт шинэ шат руу шилжих үү, сонгуулийн өмнөх шоу болоод өнгөрөх үү
Монгол Улсад нэмүү өртгийн албан татварын буцаан олголтын тогтолцоо 2016 онд E-barimt систем нэвтэрснээр бодитоор хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед Татварын ерөнхий газар-аас уг системийг танилцуулахдаа далд эдийн засгийг бууруулах, худалдаа үйлчилгээний орлогыг бүрэн бүртгэлжүүлэх зорилготой гэж тодорхойлж байв. Өөрөөр хэлбэл, иргэдэд мөнгөн урамшуулал өгөх нь эцсийн зорилго бус, татварын сахилга батыг сайжруулах “хөшүүрэг” байсан юм. Энэ хүрээнд НӨАТ-ын 10 хувийн татвараас 2 хувийг нь буцаан олгож эхэлсэн. Худалдан авалтын үнийн дүнгийн 2 хувь гэсэн үг. Анхны жилүүдэд баримт бүртгэл эрс нэмэгдэж, систем үр дүнгээ өгч буйг албаныхан онцолдог байв. Гэвч эдийн засгийн орчин өөрчлөгдөж, инфляц өсөж, өрхийн сарын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр 2 хувийн буцаан олголт бодит дэмжлэг болж чадахгүй байна гэсэн шүүмжлэл нэмэгдсэн.
Нөгөө талаас Сангийн яамны төсвийн бүтэц НӨАТ-аас өндөр хамааралтай хэвээр байгаа тул буцаан олголтыг огцом нэмэгдүүлэх нь төсвийн орлогын тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэсэн болгоомжлол ч дагалдаж ирсэн билээ. Ийм нөхцөлд 2026 оноос 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад шингэсэн НӨАТ-ын 50 хувийг буцаан олгох зохицуулалт яригдаж эхэлсэн нь бодлогын дараагийн шат руу шилжиж буй дохио боллоо. “50 хувь” гэх тоо анхаарал татам сонсогдож байгаа ч энэ нь нийт үнийн дүнгийн тал биш, харин 10 хувийн НӨАТ-ын тал буюу 5 хувийг буцаана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн худалдан авалтад шингэсэн 100 мянган төгрөгийн НӨАТ-аас 50 мянгыг буцааж олгоно. Ингэснээр бодит буцаан олголт 2 хувиас 5 хувь болж өсөх тооцоо гарч байна.
Эдийн засагч Б.Энхтүвшин энэ өөрчлөлтийг “урамшууллын механизмыг хүчтэй болгох оролдлого” гэж тодорхойлсон юм. Тэрбээр “Буцаан олголтын хувь нэмэгдэх нь баримт бүртгэх идэвхийг өсгөнө. Гэхдээ үүнийг халамжийн бодлого гэж ойлгож болохгүй. 5 хувь бол хэрэглээний нийт зардалтай харьцуулахад том дэмжлэг биш шүү дээ. Харин бүртгэлийн сахилга сайжрах эсэх нь гол шалгуур” хэмээн онцолсон юм. Түүний тайлбараар, сар бүр 1 сая төгрөгийн хэрэглээтэй өрх өмнө нь 20 мянган төгрөг буцааж авдаг байсан бол шинэ зохицуулалтаар 50 мянгыг авах боломжтой болно. Өсөлт байгаа ч 1 саяас давсан хэрэглээнд нэмэлт урамшуулал үүсэхгүй тул дунд болон өндөр хэрэглээтэй өрхөд нөлөө нь хязгаарлагдмал хэвээр байна.
Ингэж татварын сахилгын зорилгоор эхэлсэн бодлого хэрэглэгчдэд илүү мэдрэгдэх хэлбэр рүү шилжиж буй энэ цаг хугацаа 2027 оны УИХ-ын сонгуультай давхцаж байгаа нь иргэдийн анхаарлыг татаад байгаа юм. Иргэдийн дунд “Сонгуулийн өмнөх жилүүдэд иргэдийн орлогод шууд нөлөөлөх шийдвэрүүд идэвхждэг жишиг бий. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн бодлого мөн ч цаг хугацааны хувьд сонгогчдод эерэг дохио өгөх давхар үр нөлөөтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ. Гэхдээ тэрбээр бодлогын жинхэнэ үнэлгээ нь улс төрийн тайлбар бус, хэрэгжилтийн бодит үр дүнгээр хэмжигдэх ёстой гэлээ.
Ийнхүү 2016 онд далд эдийн засгийг ил болгох зорилгоор эхэлсэн НӨАТ-ын буцаан олголтын систем 2026 оноос илүү өндөр хувьтай шатанд шилжих гэж байна. 2 хувиас 5 хувь хүртэл өсөх нь тодорхой ахиц боловч өрхийн нийт хэрэглээтэй харьцуулахад хязгаарлагдмал хэвээр аж. Харин энэ өөрчлөлт баримт бүртгэлийг бодитоор нэмэгдүүлж, татварын суурийг өргөжүүлж чадвал урт хугацаанд эдийн засгийн үр өгөөж бий болох боломжтой. Эсрэгээрээ төсвийн дарамт нэмэгдэж, улс төрийн мөчлөгтэй уялдсан богино хугацааны шийдвэр болж хувирвал үр нөлөө нь түр зуурынх байх магадлалтай байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын шинэ шат нь бодлогын гүн шинэчлэл үү, эсвэл сонгуулийн өмнөх мэдрэгдэх дохио юу гэдгийг ирэх хоёр жилийн бодит статистик, төсвийн үзүүлэлт, далд эдийн засгийн өөрчлөлт л эцэслэн харуулах ажээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн нэгдсэн мэдээлэл гаргажээ. Орон сууцны үнийн индекс 2026 оны 2 дугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, өмнөх сараас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна.
2026 оны 2-р сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.25 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь (637.1 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь (60.5 мянган төгрөг)-аар буурсан байна.
2026 оны 2-р сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.22 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь (690.7 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 2.0 хувь (108.0 мянган төгрөг)-аар буурсан байна.