Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БГД: ААНБ-ын УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ДҮҮРГИЙН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО


2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд орон даяар зохион байгуулагдаж буй Аж ахуйн нэгж байгууллагын тооллогын комиссын гишүүдэд тооллогын явцын талаар мэдээлэл өгөх хурал 2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр боллоо.
 Хуралдааныг дүүргийн Тооллогын комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Д. Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд Статистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Чинжаргал тооллогын төлөвлөлт, зохион байгуулалт болон арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх ирцийн талаарх мэдээллийг танилцууллаа.  
Тооллогын комиссын дарга Д. Мөнхбаатар гишүүдэд тооллогын ажлыг чанартай зохион байгуулахад анхаарч чиг үүргийн хүрээнд дэмжин ажиллахыг үүрэг болгоод хамрагдалтын хувь бага байгаа хороодод ажлаа эрчимжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах. Тооллогын хугацаанд бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулахыг үүрэг болголоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ