Энэ сарын 18-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. “Энэ сарын 13, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 17-18-нд зарим газраар ялимгүй цас орно. Мөн 13-нд нутгийн өмнөд хэсгээр салхины хурд секундэд 7-12 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар 3-8 м/с салхитай байна.
Уулархаг болон нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна” гэв.