Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв захыг түр хугацаагаар хаах захирамж гарлаа

Арвайхээр сумын хүнс, барааны захад коронавирусний халдварын тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан сумын Засаг даргын 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/154 тоот захирамж гарч, бизнес эрхлэгч 600 иргэнийг шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээгээр гурван хүн тутмын нэг нь “Ковид 19” цар тахлын халдвар авсан нь тогтоогдож, гэрээр болон эмнэлэгт вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна. Гэвч гэрээр эмчилгээ хийлгэж буй иргэд төв захад очиж худалдаа, үйлчилгээ явуулан халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас сумын Онцгой комиссын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар төв захын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.
Тухайлбал, 2021 оны 9 дүгээр сарын 18-ны 06 цагаас 9 дүгээр сарын 26-ны 06 цаг хүртэл төв зах дотор байрлаж буй худалдаа, үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, бусад албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг 14 хоног тутамд ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, бүртгэл хяналтын системийг тогтмол хөтлөхийг захирамжинд тусгаад байна.
Мөн нийт иргэдийн дунд хурим найр, олон нийтийг хамарсан тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглоод байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ