Булган аймгийн ..... сумын Хөгнө багийн “Рашаантын-Ар хүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 182 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ 5 сарын 30-ны өдрийн 19:30 цагаас 5 сарын 31-ний өдрийн 11:00 цаг хүртэл дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урссан, 1 айлын бог мал аянгад өртөж хорогджээ.
Тодруулбал: Малчин Б-ийн 5 ханатай гэр үерт урсаж, малчин Р-ийн 10 хонь аянгад өртөж хорогджээ.