Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Олон жилийн дунджаас давж хүйтэрнэ


Дундговь аймгийн Ус, цаг уурын орчны шинжилгээний төвөөс ирэх арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргасан байна. Тодруулбал, ирэх сарын эхний гурван арван хоногт олон жилийн дунджаас давж хүйтрэх тул малчид, ард иргэдийг өвөлжилтийн нөхцөл байдлаа сайтар хангахыг тус байгууллагаас анхааруулсан юм.
Ус, цаг уурын орчны шинжилгээний төвийн мэдээнд "Ирэх 12-р сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас хүйтэн, харин нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байгаа бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед 14–16 м/с, зарим үед түр зууртаа 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Тиймээс малчид, ард иргэд өвөлжилтийн бэлтгэл байдалдаа онцгойлон анхаарна уу" гэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ